ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Чингис: Гэнэт л АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олгохоор боллоо гэхэд үнэхээр баярласан

Б.Оюунчимэг, iKon.mn
2021 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Хувийн архиваас

АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч буй Г.Чингис хэмээх хөдөлмөрч залуутай томилолтоор явж байхдаа тааралдсан юм. Тэрбээр тус хотод ирээд 14 жил болж байгаа ч эх орноо гэсэн сэтгэлээ хаяж чадахгүй монгол хүүхдүүдийн оюун ухааныг хөгжүүлэх зорилго өвөртлөн олон нийтийн соёлын болон боловсролын ажлууд санаачлан хийж АНУ-ын ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн, төрийнхөө далбааг өндөрт мандуулж үзсэн гээд хоббигоороо олон зүйл хийж буйгаа ярьсан юм. 

Г.Чингис ачаа тээврийн машин жолооддог ч Харвардын их сургуульд сэтгэл зүйч мэргэжлээр элсэн суралцаж эхэлсэн байна.

- АНУ-д ирээд хэдэн жил болж байна, ямар ажил хөдөлмөр эрхэлж байгаа вэ?

- Энд ирээд 14 жил болж байна. АНУ-ын Чикаго хотод амьдардаг, одоогоор үндсэндээ ачаа тээврийн машины /truck/ жолоочоор ажилладаг.

Найзуудын саналаар эндхийн зах зээлд IT-ийн чиглэлээр өрсөлдөж үзье гэж бодоод Чикаго хотод төвтэй Egulen Systems компани үүсгэн байгуулаад, хамтран ажиллаж байна.

Манай компани хумсны 500 орчим салоны хэрэглээнд зориулсан программ хангамж, апплэйкшныг бүтээгдэхүүн болгон нэвтрүүлсэн. Бид Чикаго хотод болон бусад нэлээн хэдэн салбарт бүтээгдэхүүнээ гаргасан цаашид амжилттай ажиллаж, салбартаа түүчээлэх зорилготой.

- Монгол хүмүүс ажилладаг уу, хэчнээн ажлын байр бий болгосон бэ?

- КОВИД-ын улмаас бид одоогоор гэрээсээ ажиллаж байгаа. Төв оффис дээр таван хүн ажилладаг. Харин хөгжүүлэгч нар Монголд бий. Манай компани монгол хүмүүсээр хүний нөөцөө бүрдүүлсэн юм.

- Анх АНУ-д ямар зорилго өвөртөлж ирсэн бол. Эргээд харахад зөв сонголт байсан уу?

- Монголд их сургуулиа физикч мэргэжлээр төгсөөд үргэлжлүүлэн магистрын зэрэг хамгаалъя гээд ирчихсэн байсан. Энд ажиллаж, амьдраад эхнэр, хүүхэдтэй болоод нэг мэдэхэд 15 жил болсон. Эргээд харахад зөв шийдвэр гэж харж байгаа. Хувь хүний хувьд энд арай илүү бүтээмжтэй байгаа санагдсан. Монголд байсан бол компаниа байгуулаад, ажиллах боломж байх уу үгүй юу гэж бодддог.

- Физикч мэргэжил Монголд эрэлттэйд тооцогддог. Мэргэжлээрээ эх орондоо ажиллаж болоогүй юмуу?

- Цөмийн физик нарийн мэргэжилд ордог. Бидний хувьд мэргэжлийн хяналтын газар, цөмийн энергийн комисс/хуучин нэрээр/, цацрагийн хяналтын газар, эмнэлгүүд зэрэг улсын байгууллага болон ЕБС-д багшлах боломжууд байсан. Тухайн үед цалин 54,000 төгрөг гэхээр хангалттай мөнгө биш. Ер нь дараагийн юм руу явахгүй бол болохгүй нь гээд гараад ирсэн дээ. Энд ирснээсээ хойш мэргэжлээрээ ажиллаагүй.

- АНУ-д монгол хүүхдүүдийн дунд олимпиад зохион байгуулдаг гэсэн. Эзэмшсэн мэргэжилтэй нь ойролцоо юм байна. Ер нь яагаад математикийн олимпиад зохион байгуулах болсон юм бол?

- Монголд байхдаа сургуулиа төлөөлөөд математикийн олимпиадад оролцдог байлаа. АНУ-д ирээд харахад энд байгаа монгол хүүхдүүд янз, янзын хэлээр яриад өсөж байгаа. Энд төрж байгаа хүүхдүүд өөрсдийгөө монгол гэдгээ мэдэрч өсөх ёстой.

Хүүхдүүд ээж, аавыгаа дагаад хүүхдийн төрсөн өдөр, баярын, урлагийн арга хэмжээний үеэр ч юмуу бусад монгол хүүхдүүдтэйгээ тааралддаг. Тэгэхээр олимпиадад оролцож, академик түвшинд нэг дор цуглаж болдог юм байна гэдэг ойлголт өгье гэж бодоод анхны олимпиадыг Чикаго хотод зохион байгуулсан юм. Үүнд эцэг, эхчүүд ам сайтай байсан болохоор урамшаад үргэлжлүүлэн АНУ даяар долоон хотод зэрэг зохион байгуулсан юм.

Олимпиадын үр дүн сонирхолтой гарсан. Муж, мужаар хүүхдүүдийн дундаж дүн гараад ирэхээр эцэг, эхчүүд ч мэдээлэлтэй болсон. 

Энэ онд коронавирусийн халдварын улмаас цахимд шилжсэн болохоор математикийн олимпиадаа онлайнаар аль ч орноос оролцож болохоор явуулсан. Энэ олимпиадад 600 орчим хүүхэд оролцсон. Тухайлбал Сүхбаатар, Булган аймгаас болон Япон, Австрали, Швед, АНУ-аас сурагчид оролцсон. Олимпиадын дүнгээс харахад Монголоос оролцсон сурагчид дэлхийн дунджаас хоцрохооргүй сайн сайн явж байгаа нь харагдсан.

Энэхүү олимпиадыг өөрсдөө санаачлаад хийж байгаа болохоор ямар нэг байгууллагын болон төр, засгийн санхүүгийн дэмжлэг байдаггүй. Эцэг, эхчүүд хүүхдүүдийн шагналын асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан.АНУ-д байгаа монгол хүүхдүүд эх хэлээ мэдэхгүй байгаа нь тулгамдсан асуудал.

Монгол болон Англи хэлний олимпиад зохион байгуулах санаа бодож байгаа.

Олимпиадын дүнгээс харахад Монголоос оролцсон сурагчид дэлхийн дунджаас хоцрохооргүй сайн байсан

- Өөрийн тань сайн дураар эхлүүлсэн ажил АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн гэсэн. Энэ тухайгаа ярихгүй юу?

- Мэдээгүй байтал гэнэт "Tsahim Urtuu North America" ТББ-аас тодорхойлоод АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит "President's Volunteer Service Award" шагналыг олгохоор боллоо гэсэн баярт мэдээг дуулгасан юм. Уг шагналыг "American Mongolian Association"-аас надад гардуулан өгсөн бөгөөд Ерөнхийлөгч Жо Байдены гарын үсэгтэй Цагаан ордны захиа, гэрчилгээ, энгэрийн тэмдэг дагалдаж ирсэн.

Энэ шагнал нь Жорж Буш анх олгож эхэлж байсан шагнал. Тухайн жилдээ олон нийтийн ажилд хамгийн идэвхтэй оролцсон байгууллагыг урамшуулж өгдөг шагнал юм байна. Энэ шагналыг авч байгаадаа үнэхээр баярласан. Өөр монголчууд бас энэ шагналыг авсан байсан.

- Өндөр хөгжилтэй улс орнуудад ажиллаж буй монголчуудын хувьд цалин өндөртэй ажил хийх зорилготой байдаг. Өөрийн тань хувьд мэргэжил дээшлүүлээд Харвардын их сургуульд элссэн юм байна. Ямар мэргэжлээр элссэн бэ?

- Ээж маань Харвардад сураарай гэж хэлдэг байсан. Энд ирээд олон жил ажилласан болохоор сургуулийнхаа ажлыг үргэжлүүлэх боломж гарч ирсэн. Ингээд ээжийнхээ хэлснийг бодоод Харвардад сэтгэл судлал мэргэжлээр элссэн. Есдүгээр сарын нэгнээс хичээлдээ онлайнаар явж эхэлсэн.

Матери анхдагч уу, оюун ухаан анхдагч уу гэдэг материаллаг талаас нь харж болж байна, харин оюун ухаан талаас нь судлах шийдэлд хүрээд сэтгэл судлалын чиглэлээр сурахаар сонголтоо хийсэн юм.

- Ээжийнхээ мөрөөдлийг олон жилийн дараа биелүүлэх гэж байгаа юм байна. Ер нь нутаг буцах бодол байгаа юу?

- Сошиал сүлжээтэй, хаанаас ч оролцоод явчихаж байгаа болохоор Монгол руу дуу хоолойгоо хүргэхээр заавал биеэрээ явах шаардлагагүй болчихож. Энд гэр бүлийнхэн байгаа болохоор хүүхдүүдээ өсгөөд байж байхад илүү амар, буруудахгүй санагдаж байгаа. 

Америкчуудыг харахад технологи ирээдүйг чиглэсэн гол шинжлэх ухаан болж байна. Монголд олон жилийн түүх, уламжлал, соёл иргэншил байна.

Энэ хоёрын огтлолцол дээр уламжлал, технологийг хослуулах замаар ажиллаж, амьдарвал зүгээр юм байна гэж бодоод цахилгаан морин хуур хийж үзлээ. Бас борцоо санаад хийж үзээд, хийх аргыг сошиал орчинд тавьсан нь олон хүнд хүрэх шиг болсон.

Энд байгаа монголчууд бол цагаач биш жинхэнэ монголчууд. Айл болгон монголынхоо далбааг тулгандаа залж, монголоо гэсэн сэтгэлтэй хүмүүс байдаг. Бусад орнуудаас ирсэн цагаач нартай харьцуулаад үзэхэд спорт, урлаг, оюун ухаанаар илүү, эх орноо гэсэн сэтгэлтэй байдаг. АНУ-д байгаа монголчууд ажлаа сайн хийдэг. 

Монгол хүүхдүүд ч чанартай өсөж байна. 

-АНУ-д байгаа монголчууд ажлаа сайн хийдэг, ачаа тээврийн салбарт толгой цохиж байгаа гэж та ярьж байсан. Мөн монголын баяраар ачаа тээврийн салбарт нь саатал гардаг гэж хэлж байсан. Энэ талаар?

- АНУ-д олон монголчууд ачаа тээврийн салбарт ажиллаж байгаа. Мөн машин тээвэр гэж бий. Тухайлбал Tesla-аас гарсан машинуудыг арав, арваар эвлүүлж, өрж ачаад тараагаад явдаг. Маш өндөр хариуцлагатай ажил учир цалин нь өндөр байдаг. Америкт хэдийчинээ өндөр хариуцлагатай ажил хийнэ төдий чинээ цалин сайн өгдөг. Машин тээвэрлэх салбарт олон монголчууд ажилладаг.

Нэг удаа Цагаан сарын баярын амралтаар машин тээврийн салбар доголдоод, үнэ өртөг нь нэмэгдсэн тохиолдол гарч байсан.

Хувийн архиваас

Чикаго хотод албан бус тоогоор 8,000 орчим монгол байдаг. Энд байгаа монголчуудын ихэнх нь такси үйлчилгээ, хоол хүргэлт, ачааны машин жолоодох ажил хийдэг. Үнэлгээний хувьд ачааны машин жолоодох нь аль хот руу явахаас шалтгаалаад хамгийн багадаа 5,000-6,000 ам.долларын цалин авдаг.

Шатахуун тээврийн машины жолооч нар сардаа хамгийн дээд тал нь 30,000 ам.долларын цалин авч байсан гэж ярьдаг. Ер нь монголчууд дунджаар сард 5,000-10,000 ам.долларын цалинтай ажил хийдэг.

- Өөр хийж үзсэн сонирхолтой зүйл юу байв?

- Цаг уурын бөмбөлөг гэж байдаг. Үүнийг ашиглаад найз нөхөд, гэр бүлийн хүрээнд Монголын тугийг хамгийн өндөрт хөөргөж үзсэн. Бөмбөлөг дотроо хөөсөнцрөөр хиймэл дагуулын хэлбэртэй бортгонд камер зоогоод компьютерт программчлан, хянаад хөөргөсөн юм. Ингэхэд 110,000-120,000 фийт хөөрөөд тариалангийн талбайд буучихсан байсан. Хоббигоороо хоёр дахиа хөөргөчихсөн.

Одоо гурав дахь удаагаа хөөргөж үзнэ.

Энэ нь монгол залуучууд нэгдээд аливаа юмыг хийж чаддагийг харуулж, омогшсон.

АНУ олон хүнтэй учир хөгжил нь хурдан байдаг юм байна гэж харсан

- Ингээд ярихад Монголоо гэсэн асар их сэтгэл байна. Гэхдээ Монголдоо очиж амьдрах хүсэл байхгүй тийм үү, үүнд юу нөлөөлж байна вэ?

- Миний анзаарсан юм бол хоёр орны хөгжлийн ялгаа байна. Хөгжлийн ялгаа нь хаана байна вэ гэхээр хүн амын тооноос их болдог юм байна. Ямар нэг асуудал гарахад Монголд бол "за энийг яахав, яахав" гэж байхад Америкт 300 сая хүнээс ямар нэг шийдэл гарчихсан байгаа юм. Энд тохирох жижиг бүтээгдэхүүн олдохгүйдээ гэхэд л хаа нэг газар хийчихсэн байдаг. Олон хүнтэй учир хөгжил нь хурдан байдаг юм байна гэж харсан.

Бид гурван сая хүнтэй болохоор хөгжлийн хурдны хувьд гүйцэж ирэх боломж байхгүй. Өөр хувилбараар хөгжвөл тэр биз. Монголд очиход их удаашраад байгаа нь анзаарагддаг. 

Фэйсбүүкээрээ холбогдоод Америктаа байя гэсэн бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
121
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
55 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.21.108.234] 2021/10/7
МОНГОЛДОО ОЧИЖ АМЬДРАХ УУ НТР ГЭЖ ТЭНЭГ ЮМ АСУУХАА БОЛЬЧИХМООР ЮМ
2 | 0 Хариулах
Наранцэцэг [203.91.115.49] 2021/10/3
Сэтгэл зөвтэй мундаг залуу байна лээ. Амжилт хүсье.
1 | 1 Хариулах
Нарангэрэл [124.158.70.250] 2021/10/1
Хийж бүтээх, авьяастай, сэтгэлтэй,шинийг эрэлхийлэгч, санаачлагч мундаг залууд БАЯР ХҮРГЭЕ! Улам их АМЖИЛТЫГ хүсье❤💛💚
3 | 0 Хариулах
зочин [202.179.27.123] 2021/10/1
УИХ, ЗГ-ыхантай найзлах санаатай шантаажчин сэтгүүлчдийн үгэнд бүү автаарай
0 | 0 Хариулах
зочин [202.179.27.123] 2021/10/1
Энэ залууд нэг л зүйл хэлье. Монголд ирж болохгүй. Коммунист засагтай. Хувийн өмчийг дорд үзнэ. Ирвэл амаараа шороо үмхэнэ. Тэндээ ажиллаж амьдар даа. Амжилт хүсье
10 | 1 Хариулах
Зочин [103.14.36.250] 2021/10/1
Chingis ee, ed nar yu gej hutssan mongold irj bolohgui shuu, end yamar baigaag chi huneer heluuleltgui sain medej baigaa. (your FB follower)
5 | 0 Хариулах
Зочин [192.82.86.13] 2021/10/1
chinggisee amjilt husiiee, end ireed atsaa hiih bilee, usa-daa ajillaj amidraad irgenshilee soliood yavsan n der shuuuu, amjilt husiiieee huuchin bairniih n naiz bn, 21 bair, naana olon jil amidraad ajilchhval mongol shiggg hulhiniii gazar dasahgui huuhdud chin ch stresdene good luck
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.56] 2021/10/1
Mongolchuudiig 300M bolgovol suut uhaantan geheesee halamj nehsen baahan arhichin hulgaich medreliin sogogtoi orkuud garna biz. Uls ornii hugjil hvn amiinhaa toond bdaggui yum. Scandinavian ornuud Singapore Hong Kong g.m. ornuudiig har.
4 | 1 Хариулах
Зочин [178.115.34.17] 2021/9/30
Сэтгүүлчид: чамаар гадаадад байгаа бид юу хийх, хаашаа явахаа заалгахгүй
2 | 3 Хариулах
Зочин [174.29.107.191] 2021/9/30
Сайныг тусгаж амьдрах чадваргүй мал шиг хүн сүг
0 | 1 Хариулах
Зочин [178.115.34.17] 2021/9/30
Монголоос тухайн оронд очсон хүмүүс тэнд байгаа монголчуудаас яагаад нутагтаа ингээгүй юм, тэгээгүй юм, нутгаа санаж байна уу гэж асуух юм. Асуусан асуугаагүй тэд өөрсдийгөө мэдэж байгаа.
7 | 0 Хариулах
Zochin [202.126.89.48] 2021/9/30
usa ulsad fizikiin mergejilten ender thalin hangamj tai joloochoos iluu shtei olon jil bolson baij boloogui l bn daa
2 | 1 Хариулах
Bolormaa [172.58.160.54] 2021/10/1
Angli hel deer Fizik ene ter gene shdee!
0 | 0 Хариулах
Бака [202.126.90.90] 2021/9/30
Энэ Чингис, Тэмүжин гсн амьтад нэрээ сайн дураар сольммор юмаа. Санаа зовмоор... Эцэг эхинхээ тэнэг занг насаараа үүрч явах хэргүй )
3 | 4 Хариулах
Зочин [202.9.46.66] 2021/9/30
чингисээр өвчилсөн сэтгэцийн өвчтэй оркууд их байна. өмнөөс нь ичиж нүүр улайж байна.
3 | 3 Хариулах
Chinggis [202.126.88.195] 2021/9/30
Та хоёр шиг нусан таглаад хүний нэр ус падлийчгүй л дээ
10 | 2 Хариулах
Зочин [202.9.46.66] 2021/9/30
АНУ-ын филадельфийн гудамж хар тамхичдын гудамж болсон.
3 | 1 Хариулах
Зочин [178.115.34.17] 2021/9/30
Болоогүй. Битгий амныхаа зоргоор бур.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.106] 2021/10/2
Youtubeer bolovsrol olson medreluud iim l yum dugnej yarina l da kkk
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.59] 2021/10/2
Modun Shanyu l gej shah heregtei. Tiim bizde? hahah
0 | 0 Хариулах
ВАШИНГТОН [64.119.16.202] 2021/9/30
МОНГОЛД АВЧРАХ ГЭЭЛ УЛААРААД БАЙХ ЮМ, ЭНД ИРЭЭД ЮМАР АЦАА ХИЙХЭВДЭЭ
18 | 1 Хариулах
Зочин [202.9.46.66] 2021/9/30
Америкийн газар нутгаар машинтай аялах юмсан.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2021/9/30
ФБ.тээ үргэлж сонин содон сонирхолтой пост оруулдаг унших дуртай амжилт
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.44] 2021/10/1
Sain bna uu ene zaluugiin fb hayagiig ni helj ogch tuslaach.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.100.254] 2021/9/30
Монгол хүн дэлхийг бишрүүлж байнаа, угаасаа агуу хааны удам ийм л бдг юм байна
1 | 1 Хариулах
Зочин [202.179.8.130] 2021/9/30
Улс нь хөгжихгүй. Иргэд нь хөгжөөд байна даа Монголд
4 | 0 Хариулах
Зочин [202.9.46.66] 2021/9/30
тархины тураалаа. иргэд нь хөгжихгүй байгаа болохоор монгол хөгжихгүй байгаа юм.
2 | 1 Хариулах
Зочин [66.181.182.59] 2021/9/30
Маа монголчууд хаа холын АНУруу явж жолооч хийж бхаар хажуугийнхаа ОХУй улсруу явж жолооч хийдэггүй юм бхдаа тээ. Тэнд тэр жилээс хойш МАНдуулж бгаа пуудэл ч билүү пүүтлэр ч билүү өөө хэнч билээ нэг дарга нь янзийн хөгжүүлж бгаа сураг ажиг дуулдаад бхийн ууг нь😂😂😂
0 | 4 Хариулах
Орос зочин [89.113.140.234] 2021/9/30
ОХУ д цалин муу шдээ. Америк долларын хажууд орос рубль ямарч унэ цэн байхгуй. ОХУ социализмни ЗХУ бишээ, хэцуу газар болсон. Тэрийг биширхээ больше.
6 | 0 Хариулах
Орос зочин [89.113.140.234] 2021/9/30
больëо
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.85] 2021/9/30
Хөгжил хүний тооноос хамаарахгүй шүү, дүүд амжилт
5 | 1 Хариулах
Зочин [66.181.161.99] 2021/9/30
Гуцөөө чи
1 | 3 Хариулах
Зочин [202.9.41.76] 2021/9/30
АНУ бол яах араггүй сүпер улс, юу хэлэхэв. 13-р зуунд Монголыг бас ингэж л хардаг байсан байх. Цаг цагаараа байхгүй юмдаа. Энэ цаг үед АНУ л дэлхийн хөгжлийг түүчээлж бусад нь дагаж байна. Удахгүй араас нь БНХАУ гарч ирнэ. Хятадыг АНУ шиг өндөр хөгжилтэй болоосой л гэж хүсий даа. Дагаад манайх нэг юм хөгжмөр аядахнуу яахнуу. Бараг эндээ нэгнээ адалсаар, тэнэглэсээр хөмөрсөн тогоондоо угаартаж устахнуу эсвэл. Яг үнэндээ Монголд арай дөнгүүр, чадалтай хүмүүс нь хүүхдүүддээ хэл сургаад л АНУ руу явуулж бна. Тэнд нэгэнт очсон хүн хөгжил, хүний эрх, технологийг ямар байдгыг хараад буцаж Монголдоо ирж амьдрах хүсэлгүй болно. Ёстой нэг аав ээжийгээ л гэж ирж буцдаг байхдаа. Энэ маягаараа 10 20 жилийн дараа гэхэд Монголд ядуу мулгуу оркууд нь үлдээд бусад нь дайжаад л алга болох байхдөө.
14 | 3 Хариулах
Зочин [66.181.161.56] 2021/10/1
Наад process чинь аль 20-10 жилийн өмнө эхэлсэн
0 | 0 Хариулах
Эгэл [103.141.250.4] 2021/9/30
Амжилт,чиний зөв өө
1 | 0 Хариулах
Зочин [64.119.18.240, 147.161.192.114] 2021/9/30
АМЖИЛТТАЙ САЙН Л ЯВАА ЗАЛУУ БАЙНА. УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛД ТӨРИЙН ДЭЭР САНДАЙЛЖ СУУСАН ХУЛГАЙЧУУДЫГ ЦЭВЭРЛЭЖ, ТӨРИЙГ ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БАЙНА. ХӨГЖЛИЙН АСАР ИХ БОЛОМЖ АЛДАГДСАН. ХАМГИЙН БОЛОВСРОЛТОЙ, ТУРШЛАГАТАЙ, ТӨРИЙН БОДЛОГО ЯАЖ ЯВАХЫГ МЭДДЭГ АРХИТЕКТОРУУД НЬ ГУДАМЖИНД, ГАДААДАД, ЭСВЭЛ ХУВИЙН ХЭВШИЛ, ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАД Л БАЙНА. ТӨР БОЛОВСРОЛГҮЙ, АВИЛГАЧ, ХУЛГАЙЧ, НААД ЗАХЫН ЁС СУРТАХУУНГҮЙ, МАН ДАГАСАН ПАЦААНУУДААР ДҮҮРСЭН. ИЙМ БАЙХАД ЭНЭ МЭТ ХӨЛӨӨ ОЛЧИХСОН ЗАЛУУЧУУД ЮУ ГЭЖ МОНГОЛД ИРЭВ ГЭЖ. ТЭНДЭЭ БАЙСАН НЬ ДЭЭР. ХАРИН ЭНД БАЙГАА СЭХЭЭЛЭГ МОНГОЛЧУУДТАЙГАА НИЙЛЖ, МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛГЭЭ, ОЮУН БОДЛЫГ ӨӨРЧЛӨХ, ТЭР НЬ СОНГУУЛИАР АВИЛГАЧДЫГ СОНГОДОГГҮЙ БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ЗАМААР ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ, УЛСАА ШИНЭЧЛЭХ ИХ АЖЛЫГ ЭНЭ МЭТ ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛСАН ЗАЛУУЧУУД САНААЧЛААД ХИЙХ Л ХЭРЭГТЭЙ. БҮХ ЮМ ЦАХИМ БОЛЧИХООД БАЙХАД БОЛОХГҮЙ ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ.
10 | 0 Хариулах
Зочин [156.146.59.34] 2021/9/30
300 сая хүнтэй ядуу орон ч байна л даа. Америк хүн бол өнөөгийн ертөнцийг үндэслэгч шүү дээ. Хужаа нарын үйлдвэрлэдэг юм Америкчуудын бүтээсэн санаа байдаг. Америк хүн шинийг санаачлаг бүтээлч учраас хөгжсөн юм шүү дээ. Бас Англи хэлтэй орон. Америк хүн дэлхийтэй харьцаж байхад Монгол хүн чадахгүй. Монгол бол цэвэр худалдаанд суурилсан жижиг орон. Бүгд импортын бараа зарж амьдардаг. Тиймээс ханш байнга өсдөг өссөөр ч байх болно. Монголд аж үйлвэр хөгжих ямарч боломж байхгүй. Монголд үйлдвэрлэл хөгжүүлэх нь зөв боловч Монголын нөхцөлд тохирохгүй юм шиг санагддаг. Монголын бүх салбарт хоорондоо эв найрамдалгүй гэж ярьдаг. Нүүдэлчдийн зан уу эсвэл жижигхэн ядуу зах зээлтэй холбоотой юу. Гэхдээ энэ бол том асуудал биш.
10 | 1 Хариулах
Зочин [202.9.46.66] 2021/9/30
Хятад бол хуулбарлагч.
3 | 0 Хариулах
Зочин [178.115.34.17] 2021/9/30
Хуулбарлагч. Гэхдээ танай монгол бандаашаа ч оёж чаддаггүй биз дээ?
0 | 2 Хариулах
Зочин [66.181.186.223] 2021/9/30
баяр хүргэе, мундаг бна!
1 | 0 Хариулах
Зочин [202.131.228.46] 2021/9/30
Cool congrats!!!
1 | 0 Хариулах
Zochin [124.158.66.99] 2021/9/30
Minii ach huu J.Bushiin neremjit shgnaliig baga surguulid baihdaa avch bailaa. Odoo tsomiin fizikiin chigleleer masret hamgaalaad bn
4 | 0 Хариулах
Зочин [103.57.95.239] 2021/9/30
Монгол хүүхдүүд Мат, Физик, Хими ШУ ны хичээлүүддээ илүү Америк ОУ ын олимпиадуудад хятад хүүхдүүдийг оруулаад дээгүүр оноо авдаг. Америкт олон жил болоод ирсэн ээж 2 хүүхдээ хувийн сургуульд оруулж байхдаа таарсан . Манай хүүхдүүд Америкт Матын олимпиадад 1,2 р байр авдаг гэж ярьж байсан. Өвөл нь тааралдаад та хэд олимпиаддаа орж гайгүй байна уу? гэж асуутал олимпиад байтугай жирийн хичээл нь хоцорчихож олимпиадын бодлого нь хүнд харалтгүй юм гэж байсан Бага ангид манай Олонлог, Номуны маш сайн суурь тавьдаг.
0 | 0 Хариулах
үргэлж л [66.181.161.5] 2021/9/30
манайхан тоо энэ тэрдээ сайн гэж ярьсаар ирсэн. Гэхдээ одоо болтол Монголчууд маань хамгийн хөгжил муутай орны нэг. Энд ямар ч логик байхгүй бгаа биз... мундаг д гээд бдаг, хөгжил байхгүй. Тоо, физик .. шүтээд хол явахгүй. Тэднийг мэдэх ёстой нэг нь мэдээд л явах хэрэгтэй. Мэдэх нэг нь мэдэж л байх ёстой болохоос орилоод байх эд бишээ
12 | 3 Хариулах
Зочин [192.82.71.49] 2021/9/30
Тоо физиктээ сайн нь цөөхөн. Ихэнх нь чам шиг тоо ойлгодоггүй болхоор хөгжмхгүй байгаа
7 | 3 Хариулах
Зочин [66.181.182.237] 2021/9/30
Bi Mongoldoo l amidrah durtai. Minii Mongol bol saihan oron.
9 | 3 Хариулах
Зочин [203.23.199.236] 2021/9/30
Goy shuu minii khairt ekh oron min
3 | 0 Хариулах
Z [202.21.104.234] 2021/9/30
Uul ni saihan eh oron daanch sontson ediin zasag, hot hodoo jijig tomgui uls torjson, tegeed ihenh ulsuud ni neg negnee demjih durgui setgelgui ulsuud boltsgooson, hodoo baigaa gaigu ulsuud ni medleg taaruu bolhoor nogoo heden luiwarchiddaa luiwarduulaad hund itgeh itgel ni bagssan, negdej chaddgui, ajil hiih hunees iluu darga boloh humuus ih, jijighen ajil deer hurtel zaawal neg ni darga baih estoi, neg ajil hiisen bolood joohn tsalintai bolchood teruugeeree odor honogoo bolgool tegeel boloo chaashaa hogjii shine ym sonirhii oroldii gesen ym bhgu, hen negen ni shine ym oroldood turshij uzeheer ydaj duugui baihgu baij muulah durtai iiml ulsuudda
8 | 0 Хариулах
Ру [95.223.59.15] 2021/9/30
Эх орон сайхан байлгүй яахав. Гэхдээ хүмүүсийх нь зан байдал хэцүү.Хаа хамаагүй хүний амьдралд оролцоно, зааж зааварлана, санаагаа тулгана. Жаахан амьдрал хэцүү болоход харьцахаа болино, эсвэл жаахан хөндийрөхөд үг хаяж эхлэнэ.Ихэнх нь насанд хүрээгүй ааш маягтай.
5 | 0 Хариулах
Зочин [64.119.18.139] 2021/10/2
Зөв Зөв
0 | 0 Хариулах
Зочин [202.21.113.238] 2021/9/30
"АНУ олон хүнтэй учир хөгжил нь хурдан байдаг юм байна гэж харсан" Манай Оюунэрдэнэ Хүүхнүүд маань жирмслээд байгаа тул цэрэгт явуулна гээд байгаа
12 | 0 Хариулах
Зочин [156.146.59.34] 2021/9/30
4 сая хүнтэй Норвеги дэлхийн хамгийн баян аз жаргалтай орон билээ.
15 | 0 Хариулах
Зочин [66.181.182.59] 2021/9/30
Гэж сонсоо юуу😂😂😂
1 | 4 Хариулах
samdan [202.21.109.125] 2021/9/30
statistic tegej helj bnle hoshnogo
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.161.62] 2021/9/30
САЙН БАЙНА! ХАРИН МӨНГӨН ХААНА ЮУ ХИЙЖ БАЙНА? САНТАД БАЙСАН 2 ХААНА БАЙНА? НЭГ НЬ СОЛОНГОС ЯВСАН СУРАГ БАЙСАН.
0 | 3 Хариулах