Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сонсголгүй иргэд дохионы хэлний хуультай болох шаардлагаа Засгийн газарт хүргүүлэхээр нэгдэв

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Олон улсын дохионы хэлний өдөр” өнөөдөр тохиож байна. 

Манай улс 2005 оноос хойш жил бүр Олон улсын сонсголгүй иргэдийн эрхийн өдрийг зохион байгуулсаар ирсэн.

Сонсголгүй иргэдийн дэлхийн холбооноос 2021 онд сонсголгүй иргэдийн долоо хоногийг "Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулъя" уриатайгаар дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Сонсголгүй иргэдийн үндэсний холбоо, сонсголгүй иргэдийн ТББ-ууд хамтран Сүхбаатарын талбайд өдөрлөг зохион байгууллаа. 

Монгол Улсад сонсголын бэрхшээлтэй 8,300 гаруй иргэн, хэл ярианы бэрхшээлтэй 12,671 иргэн байдаг ч дөнгөж 20 орчим монгол дохионы хэлний хэлмэрч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

МСИХ-ны тэргүүн А.Энхбаатар “Эрхийн долоо хоногийг НҮБ-ээс баталсны дагуу Монголчууд тэмдэглэдэг болсон. Үүнтэй холбогдуулан сонсголгүй иргэд дуу хоолойгоо хүргэдэг юм. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хуулийн 12-р бүлгийн 1-р зүйлд Монгол дохионы хэл бол албан ёсны хэл мөн гэж заасан хэрнээ  журам зэрэг нь нийгэмд хүрсэн зүйл байдаггүй. Иймээс бид Монгол дохионы хэлний хуультай болох санаачилга дэвшүүлж, хүсэлтээ Засгийн газарт өргөн барих гээд зогсож байна.

Монгол дохионы хэлний хуультай болсноор монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдыг мэргэжлийн сургуулиудаар бэлтгэх, сонсголгүй иргэдийн мэдээллийн хүртээмж сайжрах нөхцөлүүд бүрдэнэ. Бид шаардлагыг өмнө нь удаа дараа хүргүүлж байсан ч цуцсан. Иймд өнөөдөр сонсголгүй иргэд шаардлага хүргүүлэхээр ирсэн. 

Мөн энгийн иргэдийн адил эмнэлэг, цагдаагийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой болно. Дохионы хэл бол сонсголгүй хүний эх хэл. Мөн телевизүүдээс хэлмэрчийн хэмжээг томруулж өгөхийг хүсэж байна" гэв. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг