Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Технологийн ертөнцөөр зочилсон шинийг эрэлхийлэгч иргэдийн зорих Look TV-гийн үзэсгэлэнгийн талбайд ТАВТАЙ МОРИЛ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Бодлын хязгаарыг хагалж, төсөөллөөс давсан жинхэнэ гайхамшгуудыг технологийн дэвшил бий болгож байна-

Технологийн салбарын шинэчлэлийг нэг дор цогцлоон харуулдаг ICT expo арга хэмжээ энэ жил "Digital nation-2021" нэрийн дор “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д өнөөдөр нээлтээ хийлээ.

Дижитал аялалд хөтлөх тус арга хэмжээг зорин ирэх хүмүүс "Digital nation" хаалгаар хүн хоорондын зайгаа баримтлан, халуунаа шалгуулж, вакциныхаа гэрчилгээг үзүүлэн зочилж байгаа нь харагдана. 

Учир нь тэд аж үйлдвэрийн IV хувьсгалын гайхам гэнэтийн бэлгүүдийг технологийн ертөнцийн задгай талбайгаас мэдрэхээр иржээ. 

Технологийн ертөнцийн хаалгаар орсон нэгэн ялангуяа кино сонирхогч таны заавал зочлох газар бол “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-гийн нуурын баруун эрэгт байрлах Look TV-гийн үзэсгэлэнгийн талбай гэдгийг хэлэх нь зөв байх. 

Нуурын баруун эргийг чиглэн алхвал "Кинг Конг" таныг кино ертөнцөд тавтай морил гээд угтах нь тэр. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Ойртож ирвэл шинэчлэгдсэн Look TV 3.0 апп-г татах QR код таны нүдэнд тусна. Апп-аа татаж дуусмагц амттай гэнэтийн бэлгүүдийг санал болгож, асуулт хариултын тэмцээнд амжилттай оролцож дуусмагц Look TV-гийн гарын бэлгийг давхар санал болгож буй нь нуулгүй хэлэхэд таалагдав. Мөн инстаграм сториг илүүтэй ашигладаг болсон өнөө цагт зориулж Look TV-гийн хамт олны зүгээс филтер гаргаж амжжээ. 

Ингээд олон зүйл нуршихгүйгээр дижитал ертөнцөөс гайхамшгийг эрэлхийлэгч танд Look TV-гийн үзэсгэлэнгийн талбайн онцлох хэсгүүдийг танилцуулъя.

  1. 360 видео хэсэг
  2. Q&A тоглоомын хэсэг
  3. Амттаны хэсэг
  4. King Kong-ийн талбай
  5. Нуурын хэсэг буюу гэрэлт цөөрөм
  6. Фото zone буюу Look at me гэх өөр өөрийн онцлогтой хэсгүүд өөрийг чинь хүлээж байна. 
Гэрэл зургийг MPA.mn
/360 градус эргэх камераар бичлэг хийлгэж, гар утсанд тань илгээх линкээр бичлэгээ татаж авах боломжтой/
Гэрэл зургийг MPA.mn
/Таван асуултаас гуравт нь зөв хариулсан тохиолдолд Look TV-гийн гарын бэлэгтэй/
Гэрэл зургийг MPA.mn
/Зураг авхуулах хэсэг/
Гэрэл зургийг MPA.mn
/QR кодыг уншуулаж, шинэчлэгдсэн Look TV апп-г татаж аваад, хөөсөн чихэр болон зайрмаг бэлгэнд авах боломжтой/
/Анхаарал татах фото зон/

Удирдлага булаацалдахгүйгээр олон ангит кино, телевизийн мэдээ, нэвтрүүлэг зэргийг гэр бүлийн гишүүд нэгэн зэрэг үзэх боломжийг Look TV олгодог гэдгийг та бүгд мэдэх биз. 

Тэгвэл Look TV-гийн шинэчлэгдсэн апп нь танд кино ертөнцөөр хүссэнээрээ аялах технологийн давуу талыг мэдрүүлэх гэнэ. Тухайлбал, 

  •  Basic, Premium гэх илүү таатай хоёрхон багцийг санал болгоно
  •  Look tv дэх бүх контентууд 1080 HD чанартай болсон нь илүү чанарыг санал болгоно.
  •  Контентууд нь Англи, Монгол хадмалтай болж, илүү ухаалаг байхад чинь тусална. 
  • Дээрээс нь хэрэглэхэд илүү хялбар, илүү хурдтай болсон зэрэг ИЛҮҮГ ҮЗэх боломж бүрийг хангаж өгчээ. 

Үзэсгэлэнгийн талбайг зорин ирсэн хүмүүсийн сэтгэгдлээс товч хуваалцъя. 

 
Гэрэл зургийг MPA.mn

С.Энхбаатар: Миний хувьд энэ жилийн ICT экспод анх удаа оролцож байна. Эхнээс нь тойрч үзээд сонирхож явна. Задгай талбайд болж байгаа нь давуу талтай санагдлаа. Мөн сүүлийн үеийн шинэ технологиудтай нэг дор танилцах боломжтой учраас зорьж ирсэн. Дөнгөж сая Look TV-гийн үзэсгэлэнгийн 360 видео хэсэгтэй нь танилцаад гарч ирлээ. Их таалагдлаа. Look tv гийн апплекэйшны сүүлийн шинэчлэлт их таалагдсан. Хэрэглэхэд хялбар болохоор ашиглахдаа түүртдэггүй. Бас киногоо татаж аваад дараа нь интернетгүй үед үзсэн ч болдог" гэв. 

Д.Бишрэл: ICT экспод хоёр дахь жилдээ оролцож байна. Технологи хурдтай хөгжиж байгаа цаг үед ийм арга хэмжээ болж байгаа сайн хэрэг. Кинг конгийн хэсэг миний анхаарлыг татаад Look TV-гийн үзэсгэлэн рүү аваад ирлээ. /инээв/ Хэрэглэгдэг аппликэйшн маань ямар давуу эсэхийг ажилчдаар нь тайлбарлуулах гэж байна" гэв. 

"Digital Nation 2021" үндэсний арга хэмжээ задгай талбайд болж буй тул хогны асуудлыг хэрхэн шийдэж байгаа талаар зурвас бодоход Юнител Группийн “Ногоон байгаасай” хөтөлбөрийн хүрээнд хийсэн хогийн савнуудыг энд тэндгүй байршуулжээ.

Дижитал үеийн иргэн гэдгээ мэдрэх гурав хоногийн их аялалд нь амжилт хүсье. 

 
Гэрэл зургийг MPA.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.