Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цагдаа судлалыг хөгжүүлэхэд түүхэн ач холбогдол бүхий гурван боть болон нэвтэрхий толь хэвлэгдэн гарлаа

Т.Саран, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" номын нээлт өнөөдөр боллоо. 

ДХИС-ийн захирал, цагдаагийн хурандаа П.Батбаатар "Монгол төрийн түүхийн салшгүй нэг хэсэг нь цагдаагийн байгууллагын түүх байдаг.

Цагдаагийн байгууллагын түүхт 100 жилийн ойн босгон дээр олон арван эрдэмтэн судлаач, цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлагууд, алба хаагчдын нөр их хөдөлмөр шингэсэн "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть нь оюутнуудын гарын авлага болгож, хичээлийн хөтөлбөрт нь судлуулахаар тусгах, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой бүтээл болжээ. 

Ард иргэдийнхээ амар амгалангийн манаанд зогсож буй нийт алба хаагчдадаа талархал илэрхийлье" гэлээ. 

ЦЕГ-н Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Оростогоо "Өнгөрсөн зууны түүхээ судлан "Монголын Цагдаагийн байгууллагын түүх" 3 боть, "Монголын Цагдаа, дотоодын цэргийн нэвтэрхий толь" номыг тус тус хэвлүүллээ.

Эрдэмтэн судлаачид үндэсний төв архив, улс төрийн нам, УИХ, Засгийн газар, гадаад харилцааны, ТЕГ, ЦЕГ-ын архивын баримтад судалгаа хийсэн. Энэхүү баримтууд нь цагдаагийн байгууллагын бүхий л цаг хугацааг хамарч байгаа юм.

Уг бүтээл нь цагдаагийн байгууллагын түүхийг бүтээх үндсэн суурь болох бөгөөд гарын авлага болж, цагдаа судлалыг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой. Монгол төрийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын сүр хүч үеийн үед мандан бадрах болтугай" гэв. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг