Биеийн халуунаа хэмжүүлэн сургуулийн босгоор алхаж, ангидаа зайгаа баримтлан сууцгаасан амны хаалттай сурагчид. Хичээлийн шинэ жил ийнхүү эхэллээ.
Цар тахлын улмаас энэ жил ч мөн нээлт хийлгүйгээр сурагчид сургуульдаа, багачууд цэцэрлэгтээ орж байна. Өмнөх хичээлийн жил мөн халдвар хамгааллын дэглэм баримтлан, бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор албан ёсны нээлтийн арга хэмжээг зохион байгуулаагүй билээ.
Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718,817 сурагч эрдмийн үйлсэд шамдана. Харин сургуулийн өмнөх боловсролын тухайд 1,515 цэцэрлэгт
Түүнчлэн сурагчдыг цар тахлын халдвар авах эрсдэлийг бууруулах, хамгаалах зорилгоор энэ хичээлийн жилийн эхэн үед 5/9 зарчим баримтална. Уг зарчим хэр хугацаанд үргэлжлэх нь халдварын нөхцөл байдлаас хамаарах бөгөөд хэрэв байдал хүндэрвэл 4/10 болох тухай судлаачид хэлж буй юм.
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ сургууль, цэцэрлэгт ороход нь гараа тогтмол халдваргүйжүүлэх, амны хаалтаа зөв зүүж байх, хүн хоорондын зайгаа баримтлах гэх мэтээр халдвар хамгааллын энгийн дэглэмүүдийг тайлбарлан хэлж өгч байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!