ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЭЕШ-д амжилт үзүүлсэн, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцах эрх авсан иргэдэд Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгоно

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар элсэлтийн ерөнхий шалгалтад хамгийн өндөр оноо авсан төгсөгчид болон дэлхийн шилдэг их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт хамрагдах болсон иргэдэд сургалтын тэтгэлэг олгохоор болжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцууллаа.

Уг зарлигт:

Нэг, Монгол Улсын сум, дүүрэг, хороо бүрийн төлөөллийг жигд хангаж тухайн жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад харьяалах сум, дүүрэгтээ хамгийн өндөр оноо авсан тус бүр нэг иргэнийг сонгон шалгаруулж дотоодын төрийн өмчийн их, дээд сургуулийн дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх,

Хоёр, тэтгэлэгийн бэлтгэл хөтөлбөрийн амжилттай төгсөж, дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан иргэнд тэтгэлэг олгох,

Гурав, Олон улсын олимпиадын медальт байранд шалгарч, олон улсын эрх бүхий байгууллагын тогтоосон зэрэглэлээр дэлхийн шилдэг 100-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт хамрагдах эрх авсан иргэнд сургалтын тэтгэлэг олгох,

Дөрөв, Монгол Улсын иргэдийн Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгээр дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахад шаардагдах зардлыг жил бүр улсын төсөвт тусган хэрэгжүүлж байх,

Тав, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, дэлхийн шилдэг их, дээд сургуульд амжилттай суралцан төгссөн Монгол Улсын иргэнийг эх орондоо ирж ажиллах, ажлын байраар хангахтай холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусган, зохион байгуулах,

Зургаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгийн журмыг холбогдох хуулийн дагуу батлан гаргах зэрэг асуудлыг зарлигт тусгажээ.

Уг зарлигийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яам холбогдох журмыг боловсруулан, Засгийн газрын маргаашийн хуралдаанаар хэлэлцэн батлуулахаар болсон байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
25
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [45.72.47.114] 2021/8/31
хичээвэл төр засаг минь дэмждэг болохнээ ашгүйдээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.241.91.156] 2021/8/31
ВООВ БҮР НЭГ ЦААНААСАА ГОЁ АХ Ш ДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [138.128.88.207] 2021/8/31
ВООВ БҮР НЭГ ЦААНААСАА ГОЁ АХ Ш ДЭЭ
0 | 0 Хариулах
Зочин [45.72.90.206] 2021/8/31
өмнө нь зөвхөн мөнгөтэй айлын хүүхдүүд арын хаалгаар гадаадад тэтгэлэгтэй сурдаг байсан бол харц ардын хүүхэд ч гадаадад тэтгэлэгээр сурах боломж бүрдэх нь ээ. Хүүхэд бүрийг хөгжих боломж олгосон Ерөнхийлөгчдөө баярлалаа.
0 | 0 Хариулах
Зочин [192.241.91.82] 2021/8/31
хичээвэл төр засаг минь дэмждэг болохнээ ашгүйдээ.
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.189] 2021/8/31
Зөв шүү. Оюун ухаан эрдэм мэдлэгийг өндөрт авч үздэг улс л хөгжинө.
0 | 0 Хариулах
Ubgusn bagsh [66.181.187.80] 2021/8/30
Shudraga bish bnaa.hotoos 699 onootoi huuhed orj bhad sumlaad 799 onootoi huuhed hasagdah jiaheenii ym bolj bnaa ene shiidberiig ergej harah heregtei.
0 | 2 Хариулах
Enh [202.126.88.176] 2021/8/30
Saihan medee, ireedui hoich bolson huuhduudee tur zasgaas n ingej sain demjeed ugvul hol yavna daa mongol ulsaa hugjuuleh mundag bolovson huchinguur garch ireh n yutai saihan be
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2021/8/30
undur onoo avsan hicheengui surlagatai huuhduudee demjeed ug ireeduig hoichiig mini erdem medleg ,bolovsroltoi zaluusiin gart bh ni uls oron mini hugjhiin ehlel ,undes,AMJILT ZALUUCHUUDDAA
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.36] 2021/8/30
Маш шударга бусаар шалгаруулж авж байгаа санагдлаа. Улсын хэмжээгээр жагсаасан нь дээр. Сум бүрээс хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдийг авбал тэнд нэг сумаас 690 оноотой орж байхад энд сүхбаатар дүүргээс 750 оноотой хүүхэд орж чадахгүй болж байна гэсэн үг.
1 | 1 Хариулах
. [103.57.95.202] 2021/8/30
Oyutnii zeelee ugdug bolchood ingej hutsaaasai lol
3 | 0 Хариулах
Содбаатар [43.242.241.218] 2021/8/30
Амарсайхан хүүхдийнхээ төлбөрийг улсаас гаргах гэж өөрийн хувийн заалтаа бас тусгачэээ. САамараа болиочээ ЧИ
1 | 0 Хариулах
Зочин [202.179.21.233] 2021/8/30
HUUHED NI TOLGOITOI BOL AAVTAI AAVGUI AVNA
0 | 0 Хариулах
Зочин [192.82.81.189] 2021/8/30
Iim huuhduud gaihamshigtai. Ulsiinhaa tetgelgiig avch surj baigaa huuhed zaluus sain surch Mongoldoo zaaval irj ajillaj hugjild huvi nemer chadal chadvaraa zoriulah heregtei shuu.
1 | 0 Хариулах
Zochin [103.26.193.74] 2021/8/30
Saihan medee bn
2 | 0 Хариулах