Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт коронавирусийн халдварын 1,796 тохиолдол батлагджээ.
Тодруулбал 21 аймагт халдвар бүртгэгдсэн байна. Үүнээс Ховд, Архангай, Баянхонгор, Дорнод аймагт халдварын хамгийн олон тохиолдол гарчээ.
Баян-Өлгий аймагт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол ихсэж байсан ч 10 хоногийн хөл хорио тогтоосноор буурсан болохыг тоон үзүүлэлтээс харж болно.
Монгол Улсын хэмжээнд 207,573 хүн халдвараар өвчилснөөс Улаанбаатарт 127,069, орон нутагт 80,868 нь байна.
СТАТИСТИК: Аймгуудад коронавирусийн халдвар тархсан байдал: /2021.08.29/
Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!