Улаанбаатарт 534, орон нутагт 1,245, зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа
Улсын хэмжээнд коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор PCR шинжилгээ хийхэд 1,780 хүний хариу эерэг гарч, халдвартай нь батлагджээ.
Сүүлийн хоногт шинээр батлагдсан дээрх тохиолдлын
- 534 нь Улаанбаатар хотод
- 1,245 нь орон нутагт бүртгэгдсэн бол
- Нэг нь зөөвөрлөгдсөн тохиолдол байна.
Мөн сүүлийн 24 цагт 1,934 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас 10,790 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 6,106
- хүндэвтэр 3,577
- хүнд 930
- нэн хүнд 177 хүн байгаа юм.
Харамсалтай нь коронавируст халдварын улмаас эмчлүүлж байсан хоёр хүн өчигдөр нас баржээ. Талийгаачдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсад коронавирусийн дельта хувилбарын тархалт эрс нэмэгдэж байгаа тул дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүн, хүн хоорондын зайгаа баримтлахыг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна. Мөн ямар нэг шалтгааны улмаас вакцин хийлгээгүй болон 12 хүртэлх насны хүүхэд, ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
