Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн Их Сургуульд 100% тэтгэлэгтэй суралцах сонгон шалгаруулалт явагдаж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 8 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

LETU Mongolia American University буюу IDER English School of Business-ийн 100% Англи хэл дээр хичээлээ заадаг, Монгол дахь цорын ганц Америкийн их сургууль юм. Бүх мэргэжлийн хичээлүүд 100% Англи хэл дээр Америк профессоруудтай заагдах бөгөөд Монголдоо 1.5 жил суралцсаны дараа үргэлжлүүлээд АНУ-ын LeTourneau-ийн их сургуульд 100% тэтгэлэгтэй шилжин суралцаад 2 дипломтой төгсөх боломжтой байдаг. Тус хөтөлбөрөөр маань Америкийн их сургуулийг олон сайн хүүхдүүд төгсөж байна. 2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэгт 5000 орчим хүүхдүүдээс 40-50 хүүхэд сонгон шалгаруулж авч байна. Шалгаруулалт 8 сарын 27-нд дуусна.

-Танай сургууль хэдэн оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Манай сургууль 2012 оноос хойш үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Энэ хугацаанд Америкийн чанартай боловсролыг эзэмшүүлж, мэдлэг, ур чадвартай, олон сайн хүүхдүүд бэлдэж төгсгөсөндөө маш их баяртай байна. Анх сургуульдаа орж ирэхдээ өөрийгөө олж нээхээр зорьсон хүүхдүүд орж ирээд, төгсөхдөө өөрийгөө олж төлөвшсөн том хүн, хувь хүн болоод явдаг даа. Манай төгсөгчид дунджаар 3-4 ажлын байрны саналууд авч, түүнээсээ сонголт хийдэг. Төгсөж гарсан эхний жилдээ хамгийн багадаа 1.5 саяын цалинтай, дунджаар 2.5 саяын цалинтай томоохон компаниудад ажилд орж байна. Бид өөрсдийнхөө, төгсөгдийнхөө энэ амжилтаар бахархаж, улам урамшиж ажиллаж байгаа.

-Ер нь ямар төрлийн хүүхдүүд сонгон шалгаруулалтаар авдаг вэ?

Жил болгон хэдэн мянган хүүхдүүдээс шалгалт, эссэ, ярилцлагаар сонгон шалгаруулалт хийж маш цөөхөн хүүхдүүд тэнцүүлж авдаг. Ингэснээр Америк профессорууд маань нэг хүүхэдтэй тулж ажиллаж, чанартай мэдлэг олгоход том нөхцөл бүрддэг. Манай сургуульд ямар айлын хүүхэд байх нь хамаагүй хамгийн гол нь өөртөө зорилготой, мэдлэг боловсрол эзэмших хүсэл тэмүүлэлтэй, зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж чадах хүүхдүүдийг сонгож авахыг хичээдэг. 100% Англи хэл дээр яг л Америкийн их сургуульд сурч байгаа юм шиг өндөр шаардлагатайгаар сурна гэдэг мэдээж амаргүй даваа шүү дээ.

-Америктаа хэрхэн 100% тэтгэлэгтэй суралцах вэ? IELTS, TOEFL, SAT оноо шаарддаг уу?

IELTS, TOEFL, SAT оноо шаарддаггүй. Тэнцсэн сурагчид маань Монголдоо 1-1.5 жил бүх мэргэжлийн хичээлүүдээ Англи хэл дээр үзээд үргэлжлүүлээд АНУ-д LeTourneau Их Сургуульд төлбөрийн 100% тэтгэлэгтэй 1 жил суралцдаг. Америктаа төгсвөл 2 дипломтой, Монголдоо төгсвөл Монголынхоо дипломтой төгсдөг. Мэдээж Монголдоо Америк профессоруудтай мэргэжлийн хичээлээ үзэх болохоор хэлний түвшин маш сайн байх шаардлагатай.

-Ямар ямар мэргэжлээр суралцах боломжтой вэ?

Манай хамгийн эрэлттэй мэргэжлүүд Дата Аналист, data science, Санхүү, Маркетинг байгаа. Мөн олон улсын бизнес харилцаа, бизнесийн удирдлага, нягтлан, онгоцны нисгэгч (тусгай хөтөлбөр), IT чиглэлүүдээр сургаж байна. Монголдоо 1-1.5 жил суралцаад Америктаа шилжин суралцахдаа бизнес, IT, инженер, нисэх, боловсрол, сэтгэл судлал гээд шинжлэх ухааны 140 гаруй мэргэжлээс сонгон суралцах боломжтой.

-Танайд орж байгаа бүх хүүхдүүд 100% тэтгэлэгээр Америкт явдаг уу?

Манай LETU-д тэнцээд орж байгаа бүх хүүхдүүд АНУ дахь LeTourneau-ийн сургууль руугаа 100% тэтгэлэгээ аваад явж суралцаж болно. Тийм ч учраас бид сонгон шалгаруултан дээрээ маш хянамгай байдаг. Манайд тэнцэж чаднаа гэдэг нь тэр хүүхдийн эрх нь нээгдэж байнаа гэсэн үг. Гэхдээ бид Монголдоо Америкт суралцсантай адилхан чанартай боловсрол олгож байгаа болохоор ихэнх оюутнууд маань Монголдоо төгсөх дуртай байдаг. Тухайн оюутны маань сонголт чухал.

-Өөр ямар, ямар хөтөлбөрүүд байдаг вэ?

Дата аналистаар магистрын хөтөлбөр болон байгууллагуудын сертификаттай сургалтуудыг явуулж байна. Data science буюу өгөгдлийн шинжлэх ухаан нь Монголд төдийгүй дэлхий дахинд маш эрэлт хэрэгцээтэй мэргэжил болж байгаа. Бидний бэлдэж байгаа хүүхдүүд маань Монголын томоохон компаниудад өндрөөр үнэлэгдэн ажиллаж байгаад бахархалтай байна. Дата аналистын төгсөгчдийг маань компаниуд төгсөхөөс нь жилийн өмнө “захиалаад” авдаг болж байна. Бид цаашид Монгол улсын хөгжилд хэрэгтэй, чадвартай, мундаг сайн боловсон хүчинг улам олноор нь бэлдэх болноо.

-Танд баярлалаа. Амжилт хүсье.


Холбоо барих: 

www.letumongolia.com

99994016, 99041942

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.