Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хичээлийн хэрэгсэл болон сурагчийн дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа гарах ЗУРГААН БАЙРШИЛ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хичээлийн шинэ жилийг угтан зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай Хотын даргын захирамж гарчээ.

Уг захирамжид Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг 2021 оны наймдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд 08:00-20:00 цагийн хооронд түр хязгаарлаж, хязгаарласан зам дагуу хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулах байршлыг батлахыг тусгасан байна.

Авто замын зорчих хэсэгт 09:00-19:00 цагийн хооронд хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас, бусад хувцас хэрэгслийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийг өргөнөөр оролцуулахыг дүүргийн Засаг дарга нарт даалгажээ.

ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ

Дүүрэг

Хороо

Байршил

1

Чингэлтэй

2

Голомт банкны өмнөх талбай

2

3

Улсын их дэлгүүрийн өмнөх талбай

3

Сүхбаатар

4

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж

4

6

Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

5

Баянзүрх

6

Бөхийн өргөөний хойд талын талбай

6

15

1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай

Нийт-6