Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ховдод 228, Баян-Өлгийд 211 хүн шинээр халдвар авсан бол бусад аймагт 100-аас доош тохиолдол бүртгэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн халдварын 1,582 тохиолдол өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдэсний 1,130 нь орон нутгийн халдвар байна. 

Шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр харвал Ховд болон Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 211-228 хүн шинээр халдвар авсан байна.

Мөн Дархан-Уулд 91, Булганд 58, Увсад 60 тохиолдол бүртгэгдсэн бол бусад аймагт 50-аас доош халдвар шинээр илэрчээ.

Баян-Өлгийд 211 хүн шинээр өвчилнөөр тус аймгийн халдварын батлагдсан тохиолдол 5,591 болсон. Тус аймгийн хувьд, зуны амралттай холбоотой нийт 25,000 хүн аялахаар очсон болон хурим найр их болсон нь халдвар эрчимтэй тархах эх үүсвэр болсон гэдгийг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр хэлж байв.

Халдварын өндөр тархалттай холбоотойгоор тус аймаг наймдугаар сарын 15-24-ний өдрүүдэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа.

Харин Ховд аймгийн тухайд бүсийн наадам зэргээс эхлээд олон хүний хөл хөдөлгөөнтэй холбоогоор халдвар огцом нэмэгдсэн тухай мэргэжлийн хүмүүс тайлбарлаж буй.

Тус аймагт шинээр 228 тохиолдол бүртгэгдсэнээр нийт батлагдсан тохиолдол 3,754 болж нэмэгдэв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тохиолдол аймаг тус бүрээр: