2022/01/28
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.22₮
B30
УЛААНБААТАР
-12°
|
-24°
B30
УЛААНБААТАР
-14°
|
-23°
B30
УЛААНБААТАР
-15°
|
-24°
16:00
S29
-20°
17:00
S29
-21°
18:00
S29
-21°
19:00
S26
-21°
20:00
S26
-21°
21:00
S26
-21°
22:00
S26
-22°
23:00
S26
-22°
00:00
S26
-22°
01:00
S26
-22°
02:00
S26
-20°
03:00
S26
-18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/18 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

"Засгийн газрын хамгийн том сорилт есдүгээр сарын 1-н"

А.Ням-Өлзий, iKon.mn
2021 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын 200 хоногт зориулсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ярилцлагын нэвтрүүлэг өчигдөр буюу наймдугаар сарын 17-нд телевизүүдээр цацагдлаа. Тэрбээр 200 хоногт хийсэн ажлаа тайлагнаж, цаашид ямар зорилт тавьж буйгаа танилцуулсан юм. Ерөнхий сайд вакцинжуулалтын явц, эдийн засгийг сэргээх төлөвлөгөө болон Оюутолгойн гэрээтэй холбоотой Засгийн газрын байр суурийг танилцуулав. 

Түүний ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна. 

"Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэддээ хандаж хэлэхэд цаашид вакциныг төлбөртэй болгоно"

  • 36 удаагийн татан авалтаар 5,631,670 тун вакцин татан аваад байна. Нийт авсан вакцины 72% буюу 4,040,000 тунг Засгийн газрын худалдан авалтаар, 4.3% буюу 239,160 тунг КОВАКС хөтөлбөрөөр авсан. Харин 15 хувийг нь Япон улсын тусламжаар, 5 хувийг БНХАУ-ын, 3 хувийг БНЭУ-ын, 1 хувийг нь хувийн хэвшлийн оруулж ирсэн.
  • Вакцинжуулалт 60 хувьд хүрсэн учир бид booster тун болон хүүхдийн вакцинжуулалтыг судалж байна.
  • Цаашид booster тунгийн асуудал яригдана. Магадгүй улиралд ч юм уу жилд нэг удаа вакцин хийдэг болох нөхцөл байдал үүсэх гээд байна. КОВИД-19 гэдэг вирус цаашид бидний дунд мөнхөд байна. Хэрэв booster тун хийх болбол нас барах эрсдэлтэй иргэдээсээ эхлүүлнэ.
  • Ерөнхий сайдын хувиар өдөр бүр нас баралтын статистикийг нарийвчлан авч үзэж байгаа. Нас баралт 60-аас дээш насныхан болон архаг хууч өвчтэй хүмүүст нэлээд тохиолдож байна.
  • Вакцинжуулалтаар тэргүүлж байгаа эхний 15 улсын нэгд Монгол Улс багтаж байгаа. Үүнийг маш сайн гэж хэлэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл үүнийг бид биш дэлхий зөвшөөрч байна.
  • Вакцинаас өөр шийдэл байхгүй. Гэхдээ вакцин хийлгэсэн гээд тайвширч болохгүй. Максаа зүүгээд, зайгаа бариад, вирус хаана ч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч амьдрах хэрэгтэй.
  • Ирэх есдүгээр сард бидэнд нэг эрсдэл үүсэж байна. Тэр нь юу вэ гэхээр вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийн бөөгнөрөл үүснэ. Давлагаа үүсэх магадлалтай. Энэ давлагаанаас аль болох хохирол багатай гарахын тулд 5/9 гэдэг стратегийг эрдэмтэд санал болгосон.
  • Иргэд хичээл, сургуулийг яагаад танхимаар, цахимаар оруулж байгаа юм бэ гэдэг асуулт тавьж байгаа. Есдүгээр сард хөдөлгөөний эрчимжилт нэлээд нэмэгдэнэ. Улаанбаатарт шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдэж, давлагаа үүсэх магадлалтай. Тэр нь дельта вирусийн Ази Номхон далайн бүст тархаж байгаа давлагаатай холбоотой нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс олон хүн цуглаж, шок үүсэхээс сэргийлж, нөгөөтэйгүүр вакцинжуулалтын хувийг хоёрдугаар тунд хүргэх хугацааг хүлээх тактикаар Улаанбаатар хотод 5/9 гэдэг стратеги хийгдээд явж байгаа.
  • Засгийн газрын хамгийн том сорилт есдүгээр сарын 1-н. Гэтэл өмнө нь хичээл сургууль эхэлнэ гэдэг бидний хувьд баяр байсан. Хоёр жил эхлүүлж чадаагүй хичээлээ эхлүүлээд халдварын тохиолдлыг нэмэхгүйгээр барьж чадах уу үгүй юу гэдэг Засгийн газрын хамгийн том сорилт болчхоод байна.
  • Шинэ жил тэмдэглэж чадах уу үгүй юу гэдэг Засгийн газрын хоёр дахь том сорилт болно. Түүний дараа бид цагаан сараа хийж чадах уу үгүй юу. Магадгүй ирэх жил наадмаа хийж чадах уу. Үүнийг хүмүүс нэг их ажиглахгүй байгаа юм. Гэтэл энэ нь хүн төрөлхтөнд ямар их хэмжээний соёлын өөрчлөлтийг авчирч байна вэ, ямар их бухимдалтай цаг үеийг хамтдаа туулж байна вэ гэдгийг анзаарах хэрэгтэй болов уу. 
  • Энэ Засгийн газар энгийн үеийн Засгийн газруудаас өөр. Иргэд ч энгийн үеэсээ өөрөөр амьдарч байгаа учраас аль болох хамтарч ажиллаж, нэг байх нь чухал байна.
  • Зорилт тавиад хүрэх нь чухал. Жишээ нь, би ингээд ярьчихвал дараа нь гал гарчих болов уу, ингээд хэлчихвэл шүүмжлүүлчих болов уу гэдэг байдлаар гүйцэтгэх засаглал ажиллаж болохгүй. Тийм учраас л “Ковидгүй зун” гэж уриалсан юм. Тухайн үед Ерөнхий сайдын хувиар мөрөөдөж байсан зүйл юу вэ гэхээр вакцинжуулалтыг 60 хувьд л хүрэх байсан. Хүмүүсийг усан онгоц хий гэхээс илүүтэйгээр усан онгоцыг хамтдаа бүтээгээд далайд хөвөх гоё мэдрэмжийг төрүүлж чадвал аяндаа хүмүүс усан онгоцыг барьж бүтээж чадна. Тэр төсөөллийг л өгөхийг хүссэн.
  • Намайг вакцин тариулсны дараа “яаж байна” гэдэг маш олон мессеж ирж байсан.
  • Хөл хорио тогтоогоод, тэр 10 хоногт вакцинжуулалтаа хийнэ гэтэл вакцин тасарчихсан. Тэр 10 хоног миний хувьд хар дарсан зүүд шиг 10 хоног байсан.
  • Вакцинжуулалтад хамрагдаагүй иргэддээ хандаж хэлэхэд цаашид вакциныг үнэтэй болгоно гэж бодож байгаа. Он гараад ч юм уу. Өнөөдөр вакцин ямар үнэтэй вэ гэдгийг хүмүүс мэдрэхгүй байна. Яагаад гэвэл үнэгүй учраас. Вакцины худалдан авахад Засгийн газар ямар хэмжээний зардал гаргасан бэ гэдгийг ойлгохгүй байна. Магадгүй үнэтэй байсан бол хүмүүс илүү хурдан вакцинд хамрагдах байсан ч байж магадгүй.

​Ажлын байрыг дэмжих ₮2 их наядын зээлийг дахин ₮1 их наядаар нэмэгдүүлэхээр ажиллаж байна

  • Монгол Улсын ДНБ-ний өсөлт 1992 хойш анх удаа КОВИД-19-ийн нөлөөгөөр -5.3 хувьд хүрч, хасах үзүүлэлттэй болсон. Харин өнөөдрийн байдлаар хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг маань 6.9 хувь болж 2018 оны түвшинд хүрсэн. Өөрөөр хэлбэл, цар тахалгүй байх үеийн түвшинд очсон. Энэ нь хөл хориогүй байгаагийн давуу тал.
  • Хөл хорионоос болоод 130 гаруй мянган ажлын байр эрсдэлд орсон байсан. Харин 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 225 мянган ажлын байрыг хадгалах хэмжээний үр дүнг өгөөд байна.
  • 10 их наядын төлөвлөгөө 34 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 10 их наядын төлөвлөгөө бол Төв банканд байсан хөрөнгө оруулагчдын буюу банкны салбарын эрсдэлээс айгаад хадгалчихсан байсан мөнгийг зах зээл рүү гаргахдаа зургаан хувийг Засгийн газар төлъе, та нар эдийн засаг руу мөнгө гарга гэдэг л механизм юм.
  • Ажлын байрыг дэмжих хоёр их наяд төгрөгийн зээлийг гурван жилийн хугацаанд олгоно гэж төлөвлөсөн. Гэтэл зарлагдсанаасаа хойш зургаан сарын хугацаанд 1.8 их наядын зээл гарсан. Гурван жилийн хугацаанд хийнэ гэж бодсон зүйл маань нэг жил хүрэхгүй хугацаанд хийгдээд дуусаж байна. Тиймээс энэ зээлийг дахин нэг наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр арилжааны банкуудтай хэлцэл хийж байна.
  • Ипотекийн зээл энгийн үеийнхээс хэд дахин илүү гарсан. 599 тэрбум төгрөгийн ипотекийн зээл зах зээлд гарсан.
  • Хэдийгээр КОВИД-ийн цаг үед ч гэлээ бид сүүлийн 30 жилийн хэмжээнд аваагүй ургацаа энэ жил авна.
  • Зах зээлээ нээгээд, вакцинжуулалтаа улирлын чанартай бизнес эрхэлдэг иргэд рүү түлхүү хандуулсан нь зөв болсон. Дээр нь ажлын байрыг нэмэгдүүлэх зээл үр дүнгээ өгч байна. Тэгэхээр 10 их наядын хөтөлбөр, вакцинжуулалт хоёр нэлээд үр дүнтэй байлаа гэж үзэж байна.
  • Цар тахлын дараах эдийн засгийн төлөвлөгөөний гол зүйл бол Монгол гэдэг айлын гадагшаа зардаг урсгалыг яаж нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал.
  • Засгийн газар халдвар хамгааллын дэглэм барих, вакцинжуулалтад хамрагдах гэдэг агуулгаа барьж 200 хоног ажилласан бол одоо илүү сөрж, эдийн засгаа сэргээх, өмнөх нь алдсан хоёр жилийн боломжоо нөхөж аваад цаашлахад бэлтгэлтэй байх болно.
  • Цар тахлыг даван туулах хууль болон төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа.
  • Өнгөрсөн хоёр жилийг нөхөн хэмжээний инерци бидэнд хэрэгтэй байна. Уураг тархи маш хурдтай, улайстлаа ажиллах хэмжээний эрх зүйн нээлттэй орчин хэрэгтэй байна.

"Оюутолгой төсөл хэрэгжсэн нь зөв. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан"

  • Оюутолгой төсөл хэрэгжсэн нь зөв. Энэ төсөл хэрэгжсэнээр эдийн засаг тэлсэн нь үнэн. Оюутолгойн төслийг хэрэгжүүлэх тал дээр алдаа гаргасан нь үнэн. Хөрөнгө оруулагч талд хэтэрхий ашигтай шийдэл гаргаад тэр нь өнөөдөр олон нийтийн шүүмжлэл дагуулаад байгаа.
  • Цаг хугацаа явах тусам Оюутолгой төсөл өр үүсгээд байдаг. Ногдол ашиг хэзээ ч авахгүй. Ийм тогтолцоо руу орчхоод байна.
  • 34 хувьтай холбоотой далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулах ТЭЗҮ Засгийн газрын алдаа биш, хөрөнгө оруулагч тал болон "Рио Тинто" компанийн техникийн алдаа. Тийм учраас алдаагаа та бүхэн өөрсдөө хариуцах нь зүйтэй гэдэг байр суурийг манай Засгийн газар илэрхийлж байгаа. Нэг үгээр хэлбэл, 34 хувь дээр үүсэж байгаа өрийг тэглэх. Хоёрдугаарт, татвараа Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөөч л гэж байгаа юм.
  • Ерөнхий сайдын хувьд хатуу тоо, хатуу мэдээлэл дээр тулгуурлаж сэтгэл хөдлөлөөс ангид шийдвэр гаргах ёстой. Шийдвэр гаргах болгондоо эдийн засагчид, эрдэмтэн судлаачид, олон улсын байгууллагын дүгнэлт дээр үндэслэхийг хичээж байгаа. Энэ хүнд үед алдаа гаргачихгүй юмсан гэж бодож байгаа.
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бид гурвын дунд ойлголцлын ямар ч зөрүү байхгүй.

 

x