Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарт 343, орон нутагт 1,110 хүн коронавирусийн халдвараар өвчилж, хоёр хүн нас баржээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор хийсэн шинжилгээнүүдээс 1,453 хүний сорьцод халдвар илэрлээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 179,894 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 343 нь нийслэл хотод,
  • 1,110 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,960 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны хоёр хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. 

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 871 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,886 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 8,036 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,111
  • Хүндэвтэр- 2,773
  • Хүнд – 815
  • Маш хүнд - 187 хүн байна.