Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг эхээр бэлтгүүлэх, цэцэрлэгийн хүүхдийн хичээлийн хэрэгслийн ЖАГСААЛТ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цар тахлын эрсдэлтэй үед боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, үе шаттайгаар сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх зохицуулалтыг хийж байна.

4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна.

Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болох юм.

Элсэлт, бүртгэлийн талаарх мэдээлэл авах утасны дугаар:

 

2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргах аж.

Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэх бөгөөд хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжид гурван сар хэрэглэх байдлаар бэлтгүүлэхээр болсон.

Дараах тохиолдолд хичээлийг зайн сургалтад шилжүүлнэ.

Үүнд,

  • Нэг ангид нэг хүүхэд өвчилбөл 14 хоногийн хугацаагаар зайн сургалт руу шилжинэ,
  • Тухайн давхарт гурван бүлэгт өвчлөл гарсан тохиолдолд ангийн байрлалаас хамаарч, корпус болон давхраар хэсэгчлэн хаана,
  • Өөр хоорондоо хамраалгүй байршилтай гурав болон түүнээс дээш бүлэгт халдвар бүртгэгдвэл цэцэрлэгийг бүхлээр нь зайн сургалтад шилжүүлнэ

Эрсдлээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо чухал байна.

  • Гэр-цэцэрлэг-гэрийн хооронд амны хаалт тогтмол зүүх /ангид маск зүүхгүй/
  • Гар халдваргүйжүүлэгчийг бэлтгэх
  • Гэртээ ам хоолойг байнга зайлах, гарыг тогтмол угаалгах
  • Шүдийг өглөө оройд гэртээ сайтар угаах
  • Өвчний шинж тэмдэг илэрсэн нөхцөлд цэцэрлэгт явуулахгүй байх
  • Бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх
  • Зайн сургалтын үед хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр багштай хамтран ажиллахыг зөвлөж байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Цэцэрлэгийн хүүхдийн эцэг эхээс бэлтгүүлэх 2021-2022 оны хичээлийн эхний гурван сар хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт