Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/04-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Сүхбаатар дүүрэгт 220 ортой нэгдсэн эмнэлэг барьж эхэллээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд 220 орны хүчин чадалтай шинэ эмнэлгийн барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. 

Тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ 145 мянга гаруй иргэдийн эрүүл мэндийн төлөө нийслэлийн хэмжээнд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвөөрөө нэгдсэн эмнэлэг барих ажлаа эхлүүлж байна.

Нэгдсэн эмнэлэг нь 220 орны хүчин чадалтай, 5 давхар, давхар бүр нь 3,000м2 талбайтай дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байхаар төлөвлөжээ. Туслах барилга буюу гадна орчны 500м2 талбайд ногоон байгууламж, амрах талбай, автомашины зогсоолыг иж бүрэн шийдсэн нийтдээ 12,5 мянган м2 талбай бүхий обьектууд баригдана.

Барилгын ажлыг хоёр үе шаттай зохион байгуулж, 2023 онд ашиглалтад оруулна.

Гэрэл зургийг mpa.mn

Дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Манай дүүргийн хувьд жилдээ эрүүл мэндийн үзлэг оношилгоонд 260 гаруй мянган хүн хамрагдаж, 16 мянга орчим ээж төрж, түргэн тусламжаар 112 мянга гаруй иргэн үйлчлүүлж байна. Энэ нь зөвхөн манай дүүргийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээний ачаалал 44 хувиар илүү гэсэн үг.

Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд дундаж ор хоног, орны эргэлтийг тооцож үзэхэд жилд 42 мянган иргэн байна. Иймд манай дүүргийн хувьд өнөөдрийн бодит тооцоо 1,067 орны хэрэгцээ нэн шаардлагатай байна. Энэ тоо цаашид өснө. Үүний нэг жишээ нь нийслэлийн хэмжээнд өрнөж байгаа дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд орон сууцны 7 дугаар хороолол буюу 9-12 дугаар хороог хамарсан бүтээн байгуулалт өрнөж байгаа. Энэ хэсэгт өнөөдрийн байдлаар 7,817 өрхийн 30,476 иргэн амьдарч байна.

Төлөвлөлтийн хугацаа буюу 2030 оны түвшинд энэ тоо 25,293 өрхийн 91,055 хүн суурьшин амьдрах тооцоо судалгаа байна,. “Ковид-19” цар тахлын нөхцөл хүнд байгаа үед эмнэлэг барих зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай" хэмээн ярилаа.

Фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг