Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

"Улаанбаатарт халдварын 352, орон нутагт 640 тохиолдол батлагдаж, таван иргэн нас барлаа"

А.Намуун, iKon.mn
2021 оны 8 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн халдварын өнгөрсөн хоногийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас цахим хуудсаараа танилцууллаа.

Өнгөрсөн хоногт 6,075 сорьцоос халдварын 992 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс Улаанбаатарт 352, орон нутагт 640 нь илэрчээ. 

Уг өвчний улмаас 61-80 насны таван иргэн нас барсан байна.

Харин 2,058 иргэн эдгэрчээ.

Иргэдийг амны хаалтаа зүүх, хүн хоорондын зай барих дэглэмээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 165,147 бүртгэгдэж, нас баралт 820 боллоо.