Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

Ард Лайф компани 2021 оны хагас жилийн тайлангаа танилцуулж байна

ikon.mn
2021 оны 7 сарын 28
Сурталчилгаа
 

Хөрөнгө оруулагчид, харилцагчид, аж ахуйн нэгжүүд, түнш байгууллагууд, хамтран зүтгэгчид та бүхэндээ Ард Лайф ХХК-ийн (Ард Лайф) 2021 оны эхний хагас жилийн  ололт амжилт, ажлын үр дүнг тайлагнаж байгаадаа таатай байна.

КОВИД-19 цар тахлын шалтгаантайгаар дэлхий даяар түүхэн дэх хамгийн огцом, хурдан эдийн засгийн бууралт ажиглагдаж буй энэ хүнд хэцүү цаг үед бид 2021 оны эхний хагас жилийн санхүүгийн төлөвлөгөөндөө хүрч, сайн засаглалын зарчмууд, чадварлаг гүйцэтгэх удирдлагын баг, ажиллагсдын хичээл зүтгэл болоод стратегийн чиг хандлагуудыг баримтлан, тохиолдоод буй нөхцөл байдалд түргэн хариу арга хэмжээ авч ажиллалаа.

 

Энэхүү бэрх цаг үед бид харилцагчдадаа зориулан шинэ төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулсаар байна. Үүнд Ард Санхүүгийн Нэгдлээс 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 77 ширхэг АрдКойн олгох хөтөлбөрийг хариуцан ажиллаж, 200,000 гаруй хүүхдийн мэдээллийг бүртгэн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүллээ. Мөн Ард Санхүүгийн Нэгдлээс Монгол орон даяар 21 аймаг 330 сумдад суугаа иргэдэд санхүүгийн боловсролыг хүртээмжтэй түгээх зорилготой “Илгээлтийн эзэд” хөтөлбөрийн ажлын хэсгийг ахлан амжилттай зохион байгуулав.

Бид Ард Аппад Хуримтлалын багцаас гадна Хамтдаа, Хүчтэй багцуудыг Ард Аппаар нээх, удирдах, хялбар орлого хийх боломжийг судлан програмын хөгжүүлэлтийг эхлүүлсэн бөгөөд тун удахгүй та бүхэнд энэхүү үйлчилгээг алган дээрээсээ авах боломжийг танилцуулах болно.

 

Санхүүгийн гүйцэтгэлийн хувьд 2021 оны II улирлын байдлаар харилцагчдын тоо 46,569-д хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2880 хувиар, 2020 оны сүүлээс 346 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Ард Лайфын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 242 хувиар өсөж 70 тэрбумд хүрсэн явдал нь бидний хамгийн том амжилтуудын нэг байлаа. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэхийн ач холбогдол, тэтгэврийн хуримтлал зэрэгтэй холбогдох мэдлэг боловсролыг албан байгууллага, иргэдэд цар тахлын үед цахимаар олгож байсан ба цаашид ч иргэдээ мэдлэг, мэдээллээр тогтмол ханган ажиллах болно.

 

Ард Лайф нь өдөр тутамдаа мэргэжлийн хөрөнгө оруулалтын багийн удирдлага дор хөрөнгө оруулалтын багцаа өргөжүүлж, та бүгдэд өндөр өгөөж хүртээхээр ажиллаж ирсэн билээ.

Ард Лайфыг сонгож, Ирээдүйгээ Өмчилсөн эрхэм харилцагчдадаа баярлалаа.                                                                                        

Хүндэтгэсэн,

Гүйцэтгэх Захирал Булган овогтой Гантулга

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.