Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Аяллын хөтөлбөртөө оруулах газрын нэг Аглаг бүтээлийн хийд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотоос баруун хойш 92 километр засмал замаар, 7 километр шороон замаар явж хүрэх зайд буюу Төв аймгийн Борнуур сумын нутагт байрлах Аглаг бүтээлийн хийдээс хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.

Уг хийдийн талаар тус хийдийн урлаач Г.Мөнхбаяр "Энэхүү хийдийн суурийг 2010 онд тавьж, дараа жилээс нь бүтээн байгуулалтын  ажил эхэлсэн. Одоо хүртэл зарим ажил нь дуусаагүй л байна. Аглаг бүтээлийн хийд гэдэг нь “аглаг битүү ой тайгад байрлах” гэсэн үг.

Гэрэл зургийг mpa.mn

Манай багш болох  бурханч лам Б.Пүрэвбат  энэхүү хийдийг анх бүтээлүүдээ амар тайван газарт туурвих урлан болгох зорилгоор бүтээсэн. Гэтэл нэг л мэдэхэд хүмүүсийн аяллын маршрутад багтдаг болчихсон юм. Үүнийгээ дагаад хувьсахаас өөр арга байгаагүй. Олон хүн ирж байсан учир хүмүүст зориулж бүтээл хийж эхэлсэн. Дагаад үнийн тариф гарсан. Жишээ нь, хийд рүү орох тасалбар гэх мэт. Гэхдээ тасалбарын үнэ одоог хүртэл анх тогтоосон үнээрээ байгаа.

Өнөөдрийн байдлаар уулыг тойрон байх чулуун бүтээл, мөргөлийн зам, хүмүүсийг ая тухтай аялуулах ажлууд дууссан. Уулыг бүтэн тойроход нэг километр таван зуун метр зайтай. 80 гаруй хадан бурхан шүтээн, домгийн амьтдыг энд сийлсэн. Бүтэн тойрох үед бурхан багшийн 13 зохионгуй намтар байдаг. Ууланд байх гахай, хэрэм зэрэг амьтад эндхийн зэрлэг амьтад хэдий ч хүн харсаар гаршчихсан.

Гэрэл зургийг mpa.mn

Хөл хорионы үед сүм хаалттай байсан ч хүмүүс алхахыг нь нээлттэй орхисон. Учир нь бид цэвэр агаарт алхах хэрэгтэй байх ёстой. Харин наадмын амралтын үеэр буюу долдугаар сарын дундаас сүм нээгдэж иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сахиулж орууллаа.

Сүүлийн үед аялаж яваа хүмүүс уул тойрохдоо хогоо хаяхаа больсон нь үнэхээр гайхамшигтай. Анх байгуулагдсаны дараа хоёр том уут аваад дөрвүүлээ гарахад уут дүүрчихдэг байсан юм. Өдөрт хоёроос гурван удаа явж хог түүдэг байлаа.

Хүмүүс аялал, зугаалга нэрээр ганцхан өдөр яваад архи дарс уусаар буцах нь харагдах юм. Гэхдээ аялал гэдэг бол өөрийнхөө биеийг амрааж илүү сонирхолтой зүйлстэй танилцаж эрүүл мэнддээ анхаарахыг хэлдэг юм шүү. Тиймээс нэг хоног ч байсан аялал хийж байгаарай” гэв.

Тус хийдээр зочлоход нэг хүний таван мянган төгрөгийн тасалбартай байв.

Гэрэл зургийг Д.Занданбат /mpa.mn/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг