2021/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.63₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
22°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
08:00
S30
16°
09:00
S30
18°
10:00
S30
20°
11:00
S30
22°
12:00
S30
23°
13:00
S30
25°
14:00
S30
26°
15:00
S30
26°
16:00
S30
26°
17:00
S30
25°
18:00
S30
24°
19:00
S26
22°

Улаанбаатарт 544, орон нутагт 627 тохиолдол шинээр батлагдаж, зургаан хүн нас барлаа

Д.Тэмүүлэн, ikon.mn
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,171 тохиолдол шинээр батлагджээ.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 148,424 боллоо гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 544 нь нийслэл хотод,
  • 627 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 3,489 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Харин коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан 41-80 насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10,013 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 15,175 хүн гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл

  • Хөнгөн – 5,897
  • Хүндэвтэр- 3,016
  • Хүнд – 892
  • Маш хүнд - 208 хүн байна.
 

 

x