Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Жилийн дотор УИХ-ын ТАВАН гишүүний хөрөнгө ₮2 тэрбумаас дээш өссөн бол 13 гишүүнийх буурчээ

A.Жаргал
2021 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргасан байна. 

УИХ-ын гишүүдийн 2020 оны хөрөнгө орлогыг доорх инфографикуудаас дэлгэрэнгүй харах боломжтой. 

Харин энэ удаа УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат-ын хөрөнгө орлого нээлттэй харагдахгүй байгаа юм.

УИХ-ын гишүүдээс хамгийн их хөрөнгөтэй эхний гурван хүн нь Д.Өнөрболор, Л.Энх-Амгалан, С.Амарсайхан нар байна

Л.Өнөрболорын хувьд хөрөнгийнх нь дийлэнхийг орон сууц, барилга байгууламж эзэлж байгаа ба 18.4 тэрбумаар үнэлэгдэж байгаа бол Л.Энх-Амгалангийн 10.5 тэрбум төгрөгийн авлагатай байна. Шадар сайд С.Амарсайхан 10.8 тэрбум төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай болохоо мэдүүлжээ. 

Мал сүргийн тоогоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэрүүлж байна. Тэрбээр 2,100 толгой хонь, 407 адуутай болохоо мэдүүлжээ. 

15 гишүүн хурдан удмын адуутай болохоо мэдүүлсэн байна. Тэднээс хамгийн олон нь УИХ-ын гишүүн П.Анужин хурдан удмын 240 адуутай бол Ж.Бат-Эрдэнэ 60, Ш.Адьшаа 51 адуутай байна. 

УИХ-ын гишүүдийн дийлэнх нь Land-200, Lexus-570 унаж байна. 76 гишүүнээс гурав нь Mercedes Bens G-500-тай болохоо мэдүүлжээ. 

Тээврийн хэрэгсэл, брэндээр

Дүрслэл дээр дарж дэлгэрэнгүй харах боломжтой

Хөрөнгийн өөрчлөлт 2019 vs 2020

ХОМ-ээс хамгийн анхаарал татах үзүүлэлт нь хөрөнгийн өөрчлөлт. 

Уг өөрчлөлтөөс харвал УИХ-ын таван гишүүний хөрөнгө жилийн дотор 2 тэрбумаас дээш төгрөгөөр өссөн байна. Үүнд:

  1. Л.Энх-Амгалан - 14.8 тэрбум
  2. Ц.Мөнх-Оргил - 7.2 тэрбум
  3. Б.Чойжилсүрэн - 4.4 тэрбум
  4. Н.Учрал - 2.5 тэрбум
  5. Э.Бат-Амгалан 2 тэрбум төгрөгөөр тус тус хөрөнгөө өсгөжээ.

Харин 

  • Б.Дэлгэрсайхан - 1.2
  • С.Батболд - 1.5
  • Ж.Ганбаатар - 16 тэрбум төгрөгөөр хөрөнгө нь буурсан байна.

УИХ-ын эдгээр гурван гишүүний орлого буурсан шалтгаан нь хадгаламж нь дээрх дүнгээр буурсантай холбоотой байна.   

Үзүүлэлт бүр дээр дарж дэлгэрэнгүй харах боломжтой. Тухайлбал, "Орлого" гэсэн үгэн дээр дарснаар орлого нь хамгийн их өссөн болон буурсан үзүүлэлтийг эрэмбээр нь ангилан харах юм.