Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ТООН ҮЗҮҮЛЭЛТ: Бүх аймагт коронавирусийн халдвар нэмэгдлээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр өнгөрсөн хоногт орон нутагт коронавирусийн халдварын 595 тохиолдол батлагджээ. Үүнийг задлаад харвал Дархан-Уул аймагт хамгийн олон буюу 108 тохиолдол нэмэгдсэн бол Ховд/2/, Завхан/3/ аймагт хамгийн цөөн илэрчээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн бөгөөд Дорноговь/95/, Өмнөговь/73/ аймагт нийт тохиолдлын тоо хамгийн цөөн байна.

Орхон, Дархан-Уул, Төв, Баянхонгор аймагт нийт тохиолдлын тоо хамгийн олон буюу 3,000-ыг давжээ.

Долдугаар сарын 16-ны байдлаар орон нутагт нийт 37,526 халдварын тохиолдол бүртгэгдлээ.

Баяр наадмын амралт үргэлжилж орон нутгийг зорьж буй иргэдийн тоо нэмэгдсэн энэ үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

2021.07.16-ны байдлаар: /Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзэх боломжтой/