Улаанбаатарт 602, орон нутагт 556, эмнэлгээс шалтгаалах нэг тохиолдол шинээр батлагдаж, дөрвөн хүн нас барлаа
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1,159 тохиолдол шинээр батлагдсаныг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Батлагдсан тохиолдлын
- 602 нь нийслэл хотод,
- 556 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн эрүүл мэндийн нэг ажилтан коронавирусийн халдвар авчээ.
Түүнчлэн мөн хугацаанд 3,808 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,215 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр иргэнийг биеийн байдлаар нь үнэлбэл
- хөнгөн 6,652,
- хүндэвтэр 3,304
- хүндэвтэр 1,039
- маш хүнд 221 хүн байна.
Харамсалтай нь өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас баржээ. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
