Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Уяачдын холбоо тэргүүтэй ТББ-ууд ҮАБЗ-ийг хуралдахыг шаардаж, дээлтэй жагсав

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын морин спорт уяачдын холбоо, Бөхийн холбоо, Сурын холбоо болон ТББ-ууд нэгдэн өв соёлоо хамгаалах зорилго дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж, Төв талбайд өнөөдөр тайван жагсаал хийлээ. 

Монголын Морин спорт уяачдын холбооны дэд тэргүүн Б.Нямжав "Мянга мянган жилийн түүхтэй Үндэсний их баяр наадам нь үндэсний бахархалт ёслол. Энэхүү ёслолыг монголчууд ган зуд, дайн дажин, өвчин тахал тулгарсан бэрх цаг үед ч тухайн үеийнх нь хаад ноёд, төр засаг нөхцөл байдалтайгаа уялдуулж, туг сүлдээ цэнгүүлэн хүн ардаа хөгжөөж ирсэн байдаг.

Сүүлийн өдрүүдэд хүүхэд залуучуудад энэхүү баяр наадмыг буруугаар ойлгуулах мэдээлэл цацагдаж байгаад харамсаж байна. Мөн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байгаа нь хэд хэдэн хуулийг зөрчсөн үйлдэл болж байгаа. 

Иймээс ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж, долдугаар сарын 8-ны өдрийн 15:00 цагаас өмнө хариу өгөхийг хүсэж байна. Үндэсний их баяр наадмыг долдугаар сарын 11-нд заавал хий гэж хэлээгүй. Бөх, сур, морин уралдааны хугацааг өөрчилж, хийх боломжтой гэдгийг хэлмээр байна” гэв.

Фото 
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг