Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай 2021-2025 онд хамтран ажиллах Европын Холбооны хүрээ" хэлэлцүүлэг болно

ikon.mn
2021 оны 7 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Зохион байгуулагч: Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газар

Европын Холбооноос үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээнд иргэний нийгэм голлох байр суурийг эзэлдэг. Хүчирхэг иргэний нийгмийн байгууллага бол ардчилсан тогтолцооны амин сүнс бөгөөд үнэт баялаг юм. Иргэний нийгмийн байгууллага нь олон ургалч үзлийг илэрхийлэхийн зэрэгцээ сайн засаглалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд оролцоот төрийн бодлого шийдвэрийг илүү үр дүнтэй, тэгш, хүртээмжтэй бөгөөд оролцоот хөгжилд хувь нэмрээ оруулдаг юм. Энэ хүрээнд Европын Холбооны түнш орнуудын иргэний нийгмийн байгууллага тэдгээрийн дотор Монголын иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтран ажиллах стратеги, тогтолцоог хөгжүүлэх үүднээс иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллах хүрээг боловсруулсан юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээг танилцуулахаар Европын Холбооноос Монгол Улсад cуугаа Төлөөлөгчийн газраас нээлтийн арга хэмжээ болон панел хэлэлцүүлгийг 2021 оны 07-р сарын 07-ны өдөр 10:00-13:00 цагт цахимаар зохион байгуулна.

 

Арга хэмжээг нээж Монгол Улсын Их Хурлын Дарга ноён Г.Занданшатар, Европын холбооноос Монгол Улсад Суугаа Элчин сайд ноён Траяан Христеа нар үг хэлнэ.

Уг арга хэмжээний үеэр “Монголын Иргэний Нийгмийн Байгууллагуудтай 2021-2025 онд хамтран ажиллах Европын Холбооны хүрээ” илтгэл тавигдах бөгөөд илтгэлийн дараа “Ногоон эдийн засаг”, “Байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт”, “Хүрээлэн буй орчин ба жендэр, залуучууд ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо” зэрэг сэдвүүдийн хүрээнд панел хэлэлцүүлгүүд явагдана.

Цахимаар Zoom платформ ашиглан явагдах уг арга хэмжээнд Монголын иргэний нийгмийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, сонирхсон хэн бүхэн оролцох боломжтой.  Дэлгэрэнгүй мэдээллийг Европын Холбооноос Монгол Улсад cуугаа Төлөөлөгчийн газрын Фэйсбүүк хуудаснаас авах боломжтой. 
                                                                                        

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.