Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол Улсад 64 жилийн дараа нээгдсэн шинэ нисэх буудал

А.Намуун, iKon.mn
2021 оны 7 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотоос өмнө зүгт 50 километр, Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд баригдсан "Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудал өчигдөр ашиглалтад орлоо. Олон улсын болон орон нутгийн бүх нислэг энэ буудлаас хийгдэх юм.

Уг нисэх буудлыг 2013 оны зургаадугаар сараас барьж эхэлсэн бөгөөд Япон Улсын Засгийн газрын 65 тэрбум 657 мянган иенийн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн байна.

Ингэснээр манай улс 64 жилийн дараа шинэ нисэх буудалтай боллоо. Хан-Уул дүүрэгт байрлах "Буянт-Ухаа" нисэх буудал 1957 онд ашиглалтад орж байжээ.

Гэрэл зургийг mpa.mn

"Чингис хаан" нисэх буудал нь жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилгатай. 43 метр өндөр нислэгийн хөдөлгөөний барилга, 8,000 тонны багтаамж бүхий шатахууны агуулах, олон улсын C9 зэрэглэлтэй Аврах гал унтраах барилга, Бие даасан дулааны станц болон цахилгаан шугам сүлжээний дэд барилгууд, агаарын 24 хөлөг зогсох перрон талбайтай байна.

Гэрэл зургийг mpa.mn

Жилд 11,900 тонн карго ачаа шуудан нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминал, хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх, ариутгах, татуурга ус цэвэршүүлэх байгууламж зэрэг үндсэн 30 гаруй барилга, байгууламжаас бүрджээ.

Нисэх буудлын менежментийг ирэх 15 жилд Монгол, Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК хариуцан ажиллана.

Мөн MИАТ ТӨХК, Aero Mongolia, Hunnu Air, Eznis Airways LLC, Air China, Aeroflot, Turkish Airlines, Korean Air, Asiana Airlines, Air Busan, SCAT Airlines, Angara Airlines авиа компаниуд нислэг үйлдэх юм байна.

32 их багтаамжийн буухиа автобус дараах маршрутаар иргэдэд үйлчилнэ.

  1. 5 шар-“Драгон” авто вокзал,
  2. "Буянт-Ухаа” нисэх буудал,
  3. Төмөр замын төв вокзал,
  4. “Дүнжингарав” худалдааны төвөөс нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдөлнө. Нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж, зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой болжээ.

"Чингис хаан" олон улсын шинэ нисэх буудлын гэрэл зургуудаас

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг