Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Уяачид Улсын наадам тэмдэглэхийг шаардан Төв талбайд морьтойгоо иржээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УОК-ын өчигдрийн хуралдаанаар наадам зохион байгуулахыг хойшлуулах санал гаргасан билээ. Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж шийдэх юм. 

Тухайн шийдвэрийг эсэргүүцэж, Морин спорт уяачдын холбоо болон уяачид морьтойгооо Төв талбайд жагсаал хийж байна. 

Жагсаалд оролцож буй уяачдын зүгээс "Дайны үед ч наадам хийж байсан. Морьдын уяа сойлго хэцүү байна. Морь унаач хүүхдүүд ихэвчлэн 12 наснаас дээш хүүхдүүд байдаг. Вакциндаа хамрагдаж эхлээд байгаа учир боломжтой.

Наадам энэ жил зохион байгуулахыг шаардаж байна. Шийдвэр гаргагчид нэгэнтээ шийдвэр гаргачихаад эргэж буцаж байгаад харамсаж байна. Уяа сойлгонд их хэмжээний мөнгө, хөдөлмөр зарцуулсан. Наадам бол өв соёл учраас энэ жил өнжиж болохгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

"167 сум 17 аймаг улс орон даяар наадмаа хийх саналыг манай холбоонд ирүүлсэн. Иймээс наадам зохион байгуулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна" гэсэн мэдээллийг Морин спорт уяачдын холбооноос өгөв. 

Уг жагсаалын үеэрх төв талбайн цэвэрлэгээг ТҮК-ийнхэн хийж байна. 

Цагдаагийн байгууллагаас орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа тул хууль бус үйлдэл хийж, цар тахлын үед жагсаал зохион байгуулж болохгүйг Монголын морин спорт уяачдын холбоо болон уяачдаас шаардсан ч тэд хүлээж авсангүй. 

Тодруулбал, Монголын морин спорт уяачдын холбооны тэргүүн Ц.Батсайхан "Өнөөдрийн жагсаалыг манай холбоо зохион байгуулаагүй. Уяачид сайн дураараа нэгдсэн. Тиймээс холбооны зүгээс энэ шаардлагыг хүлээж авах боломжгүй" гэлээ. 

Тус холбооны удирдлагууд наадам хойшлуулахыг эсэргүүцсэн шаардлагыг Засгийн газарт хүргүүлнэ гэдгийг хэлэв. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг