Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Төв талбай дахь "No naadam" цуглаан

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэд "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнд нэгдсэн иргэд Төв талбайд тайван жагсаал хийж байна.

Тэд Үндэсний их баяр наадмыг энэ жил зохион байгуулахыг эсэргүүцэж, ийнхүү үзэл бодлоо илэрхийлж байгаа юм.

Цар тахлын үед наадам тэмдэглэж, хурдан морь уралдуулах Засгийн газрын шийдвэр нь хүүхдийн эрхийг зөрчихийн зэрэгцээ, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг эрсдэлд оруулж буй үйлдэл хэмээн тэд ярив.

"Коронавируст халдвараар өвдөөд эм авч чадахгүй байхад наадам хийх хэрэггүй"

Иргэдийн төлөөлөл "Өдөрт 10 гаруй хүн цар тахлын улмаас амиа алдаж байгаа энэ хүнд үед нэг ч иргэн наадам хийхийг дэмжихгүй байна. Гэтэл төр засаг иргэдийн хүсэж байгаа зүйлээс өөр зүйл ярьж байгаа тул үзэл бодлоо сонсгох гэж би өнөөдөр энд ирлээ. Би төр засаг нааштай шийдвэр гаргах хүртэл тайван жагсаалд оролцож, энд зогсоно.

Ардчиллын хамгийн чухал зарчмын нэг нь төр засгийн шийдвэр хэрвээ таалагдахгүй бол хаа хүссэн газраа эсэргүүцэж буй үзэл бодлоо илэрхийлэх боломжтой байх ёстой. Гэвч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдээ торгох эсвэл барьж хорьж байгаа үзэгдэл нь үнэхээр буруу тийшээ зүглэж байна.

Иргэд өнөөдөр коронавируст халдвараар өвдөөд эмчилгээний эм ч авч чадахгүй байхад наадам хийх хэрэггүй" хэмээн хэлж байв.

"Иргэдийнхээ амиар дэнчин тавьж наадам зохион байгуулдаг манайх шиг улс дэлхийд байхгүй"

Иргэдийн төлөөлөл "Энэ жил Үндэсний их баяр наадамд мянга орчим морь уралдуулна гэж төлөвлөжээ. Гэвч тэр морьдыг унах хүүхдүүд ямар эрсдэлд орж байгааг төр засаг ойлгохгүй байна. Наад зах нь тэдгээр хүүхэд цар тахлаар өвчилж, амиа алдвал хэн хариуцлага хүлээх вэ. Иргэдийнхээ амиар дэнчин тавьж наадам зохион байгуулдаг манайх шиг улс дэлхийд байхгүй" хэмээн хэллээ.

Талбайд цугласан иргэдийн зарим нь "Цар тахлын нөхцөл байдлын улмаас Монголд орж ирж буй бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам хэд дахин өссөөр байгаа энэ үед зарлага гаргаж наадам тэмдэглэвэл ирэх аравдугаар сар гэхэд эдийн засаг унана" гэдгийг ч хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг