Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/30-НД НИЙТЛЭГДСЭН

Land Rover брэндийн шинэчлэгдсэн Discovery автомашиныг танилцуулж байна

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хурдтайгаар хувьсан өөрчлөгдөж буй өнөө үед автомашиныг зүгээр л жолооддог байсан үе ард үлдэж, аюулгүй байдал, тав тухыг мэдрүүлэх ид шидийг эдлэхээс гадна гайхалтай технологийн дэвшлүүдийг мэдэрдэг болсон билээ. 

Тэгвэл ийнхүү шинэчлэгдээд буй Land Rover брэндийн 2021 оны Discovery автомашиныг танилцуулж байна. 

Шинэчлэгдсэн Discovery автомашины техникийн үзүүлэлт:

  • Хөдөлгүүр 2,995 сс
  • Хурдны хайрцаг: 8 шатлалт автомат
  • Хөтлөгч: AWD 4 дугуй
  • Хүчин чадал: 360 Hp
  • Мушгих хүч: 500N\m
  • Шатахууны төрөл: Бензин
  • Цилиндр: 6
  • Эргэх радиус: 10.5
  • Хурд авах хугацаа: 0-100 km\h 6.5
  • Дээд хурд: 209 км

 "Land Rover брэнд нь бартаат замд зориулагдсан автомашин бүтээдгээрээ алдартай тул үргэлж дараагийн түвшний сайжруулалтыг хийсээр байдаг"

 
Гэрэл зургийг MPA.mn

Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн захирал Крэйг Врайт "Бид 2020 онд Defender автомашины шинэчлэгдсэн загварыг танилцуулж байсан бол энэ жил Discovery автомашинаа танилцуулж байна. Ирэх жилээс бид бүрэн шинэчлэгдсэн Range Rover автомашиныг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Land Rover брэнд нь бартаат замд зориулагдсан автомашин бүтээдгээрээ алдартай тул үргэлж дараагийн түвшний сайжруулалтыг хийсээр байдаг" хэмээн ярилаа.

"Шинэлэгчдсэн Discovery автомашины хувьд олон давуу талтай"

 
Гэрэл зургийг MPA.mn

Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн худалдааны зөвлөх Б.Эрдэнэбаяр "Шинэлэгчдсэн Discovery автомашины хувьд олон давуу талтай. Тухайлбал, амортизатор хоёр түвшинд өндөрлөдөг болсон нь бартаат замд туулах чадварыг илүү сайжруулсан. Гадаад дизайны хувьд нүүр хэсэг болон урд гуфер, LED их гэрэл болон хойд гэрэл нь илүү шинэчлэгдсэн. Цар тахалтай холбоотойгоор кабин ионжуулагчтай болсноос гадна салоны агаар шүүгч нь PM2.5 шүүлтүүртэй болсон учраас бактер устгах бүрэн боломжтой. Энэ жил зургаан шинэчлэгдсэн Discovery орж ирнэ. Дээр нь нэмэгдээд Discovery R-Dynamic загвар орж ирэхээр байгааг дуулгахад таатай байна" гэв.

Шинэчлэгдсэн Discovery автомашин нь сайжруулсан салоны материал, шинэ удирдлагын самбар, жолооны хүрд, өнгөний сонголтуудтай. Мөн илүү тухтай, байгальд ээлтэй, “Miko” материалтай суудалтай юм.

Үүнээс гадна 11.4 инчын \28.9 см\ ухаалаг мэдрэгчтэй Pivi Pro HD дэлгэц, сайжруулсан салхины шилэн дээрх дижитал хянах самбар, утасгүй цэнэглэгч, шинэчлэгдсэн удирдлагын самбар, олон функцтай жолооны хүрд зэрэг технологийн шийдлүүдийг өөртөө багтаажээ. 

Түүнчлэн тус автомашин нь хэрэглэгчдээ давуу талыг олгох үүднээс илүү ахисан түвшинд зөвхөн өөртөө зориулан автомашинаа тоноглох боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

"Яармагт байрлаж буй шинэ шоу рүүмд нүүж ирснээр харилцагчдадаа үйлчилгээний олон давуу тал, тав тухтай орчныг санал болгож байгаа. Тухайлбал, засвар үйлчилгээний хэлтэс цуг байрлаж байгаа тул үйлчлүүлэгчид шинэ автомашинтайгаа танилцахаас гадна засвар үйлчилгээний хэлтэст давхар үйлчлүүлэн цагаа хэмнэх боломжтой" гэдгийг Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн захирал Крэйг Врайт нэмж хэлэв. 

 
Гэрэл зургийг MPA.mn
 
Гэрэл зургийг MPA.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.