Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: 12-15 насныхан Pfizer вакцин хийлгэж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

12-15 насны хүүхдүүдийг зургаадугаар сарын 28-наас эхлэн сайн дурын үндсэн дээр дархлаажуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Энэ дагуу дээрх насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулж эхэллээ. Ингэхдээ эцэг эх, асран хамгаалагчийн байлцуулж, зөвшөөрлийн хуудас бөглүүлэн, вакцины бүрэн бүтэн байгаа эсэх, үйлдвэрлэсэн болон дуусах огноо зэргийг шалгуулж байгаа юм.

Мөн жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эх, өндөр настан, хүндэтгэх шалтгаантай иргэдийг Pfizer вакцинаар дархлаажуулах явц үргэлжилж байна.

Уг вакцины II тунг 21 хоногийн дараа хийх бөгөөд тун хоорондын зайд халдвар авахаас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах учиртай. Түүнчлэн вакцины бүрэн тунг хийлгэснээс 14 ба түүнээс дээш хоногийн хугацаанд биед дархлаа тогтох тул амны хаалтаа зөв зүүх, хүн хоорондын зайг баримтлах, гараа тогтмол ариутгаж, хүн олноор цугласан газарт очихгүй байх зэрэг дэглэмээ мөрдсөөр байх нь иргэн танд болон таны ойр дотны хүмүүс, вакцин хамрагдаагүй насныхныг халдвар өртөхөөс сэргийлэхэд чухал үүрэгтэйг анхаарахыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршлыг энд дарж харна уу. Цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд ажиллах хуваарьтай.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг