Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Бизнес эрхлэгчид төв талбайд гашуудал зарлан, флашмоб зохион байгууллаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Үйлчилгээний бизнес эрхлэгч ААН-үүдийн төлөөлөл төв талбайд "Гашуудал гацалт" флашмобыг зохион байгууллаа. 

Комедиан Д.Амартүвшин "Юуны өмнө өнөөдрийн арга хэмжээ жагсаал цуглаан биш гэдгийг хэлмээр байна. ААН-үүдийн төлөөлөл тулгарч байгаа асуудлуудаа цаасан дээр бичээд аваад ирсэн. Ингээд халдвар хамгааллын дэглэмээ бариад флашмоб хийж байна. Энэ бол урлагийн арга хэмжээ. 

Уг нь бол бид төр засгаас гуйх ёстой биш. Бид ажлын байр бий болгож, татвар төлж байгаагийнхаа хувиар энэ хүнд үед ажлаа явуулах эрхтэй. Тиймээс гурван шаардлага тавьж байгаа. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон иргэдэд, 50 хувийн дүүргэлттэйгээр үйлчлэхэд бэлэн байна. 

Төр засаг вакциндаа итгэж байгаа бол, 1,024 бөхийн барилдааныг халдвар хамгааллын дэглэм баримтлуулаад зохион байгуулж чадаж байгаа бол үйлчилгээний байгууллагууд мөн үйл ажиллагаа явуулах боломж олгох ёстой. 

Бидний бизнес, санхүү бүгд гацсан учраас биш гашуудал зарлаад флашмоб зохион байгууллаа. Үүнээс илүү тэсэхгүй нь ээ. Хамгийн эхэнд хаагдсан цахим тоглоомын газар, караоке хаалттай байгаа" хэмээв.

"Өнөөдөр зээл төлөх нь байтугай талхны мөнгөгүй болчихоод байна"

 

Өнөөдрийн флашмобыг зохион байгуулагч иргэн н.Тамир "2020 оны нэгдүгээр сараас хойш ажиллаагүй ААН-үүд бүгд өр, зээлтэй. Монголбанкны хар жагсаалтад орчихсон. Гэтэл 2021 оны долдугаар сарын 1-нээс өмнө зээлээ төлвөл хар жагсаалтаас гаргана гээд байгаа. Өнөөдөр зээл төлөх нь байтугай талхны мөнгөгүй болчихоод байна. Ажиллахгүй байгаа газар яаж өрөө төлөх юм бэ. Энэ шийдвэрээ эргэн хараач ээ" хэмээж байв. 

Мөн цахим тоглоомын газруудын төлөөлөл танхимдаа 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулъя, өдөрт гурван удаа ариутгал хийе, 18-аас дээш насны вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдэд үйлчилье гэдэг хүсэлтийг удаа дараа тавьж байгаагаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "2020 оны нэгдүгээр сараас хойш нийт 197 цахим тоглоомын газраас 108 нь ажиллахгүй байна. Энэ хугацаанд 950 хүн ажилгүй болсон. Бид нийтдээ 3.8 тэрбумын өр зээлтэй болсон байна" гэлээ.

Флашмобыг зохион байгуулагчдын зүгээс гаргасан шаардлагаа УОК-т хүргүүлж байгаа бөгөөд хариу өгөөгүй тохиолдолд дараа долоо хоногийн Даваа гарагт дахин төв талбайд арга хэмжээ зохион байгуулна гэдгээ хэлэв. 

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг