Коронавирусийн батлагдсан тохиолдол 2,395-аар нэмэгдлээ
Коронавируст халдварын нөхцөл байдлыг танилцуулж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.06.16/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварыг илрүүлэх зорилгоор 13,673 хүний сорьцод шинжилгээ хийхэд 2,395 хүнээс халдвар илэрлээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 83,128 болж, нэмэгдлээ.
Мөн хугацаанд 827 хүн эдгэрсэн бол есөн хүн нас баржээ.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд халдвар авсан 58,649 хүн эдгэрсэн бол 389 хүн уг өвчний улмаас нас бараад байна.
Түүнчлэн одоогоор коронавируст халдварын улмаас нийтдээ 9,643 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас,
- Хөнгөн-5,966
- Хүндэвтэр-2,640
- Хүнд-858
- Маш хүнд-179 хүн байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

