ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 14 хоногт 2,661 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох оролцож мэдээлэл өглөө.

 Тэрбээр “Хөл хорионы дараа иргэдийн хөдөлгөөний идэвх огцом нэмэгдсэн. Халдварт өвчний үед хөдөлгөөн ингэж нэмэгдэх нь халдвар улам тархах гол хүчин зүйл болдог юм.

 

Өнөөдөр 1,000 тохиолдол шинээр илэрч байгаа нь цаашид 1,300 болж нэмэгдэж боломжтой гэдгийг R утга харуулж байна. Нөхцөл байдал цаашид энэ хэвээрээ байвал халдвар улам нэмэгдэхээр байна.

Халдвар авсан хүмүүсийн тухайд, 25-44 насныхан хамгийн ихээр халдварт өртсөн байгаа юм. Гэхдээ сүүлийн үед  хүүхдийн өвчлөл нэлээд нэмэгдэх хандлагатай байна.

Тухайлбал,

  • 0-4 насны хүүхэд 22.3 хувь
  • 5-9 насны хүүхэд 32.3 хувь
  • 10-14 насны хүүхэд 31 хувь
  • 15-17 насны хүүхэд 14.3 хувийг эзэлж байна.

Мөн хүүхдийн дунд бүртгэгдсэн халдварын дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол гаднаас зөөвөрлөгдсөн хүүхдийн өвчлөлийн тохиолдол ердөө 24 бүртгэгдсэн.

Тодруулбал, хүүхдийн дундах халдварын 88.1 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бол гаднаас зөөвөрлөгдсөн хүүхэд өвчилсөн тохиолдол 0.23 хувийг эзэлж байгаа юм.

Хүүхдүүдийн дундах коронавирусийн халдвар өмнө нь нийт тохиолдлын 22.5 хувьтай байсан ч сүүлийн өдрүүдэд нэмэгдсээр 28.2 хувьд хүрээд байна. Энэ нь цар тахлын вирус эргээд вакцинд хамрагдаагүй хүн амын дунд тарах хандлагатай байгааг илтгэж байна.

Сүүлийн 14 хоногийн хугацаанд л гэхэд нийт 9,797 хүн халдвар авснаас 2,661 хүүхэд байгаа юм.

 

Хүүхдэд халдварын шинж тэмдэг бага илэрдэг учраас халдвар авснаа мэдэхгүй, бусдад тараах хандлагатай байдаг" гэв.

"Хүүхдүүдийн дундах өвчлөл нэмэгдэж байгаа нь эцэг, эх халдварт өртөж байгаатай холбоотой"

Үргэлжлүүлэн "Өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж байгаа хүчин зүйлд вакцинд хамрагдаагүй хүмүүс орж байгаа.

Тодруулбал, хүн амын хамгийн идэвхтэй бүлэг буюу 18-39 насны иргэдийн нийт хүн амын дундах эзлэх хувь нь хамаагүй өндөр. Харин яг дээрх насны иргэд вакцины нэгдүгээр тундаа ч хангалттай хамрагдаагүй байгаа нь харамсалтай.

 

Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй хүмүүс болон вакцины хоёрдугаар тунг хийлгээгүй байгаа хүмүүс болон хүүхдүүд сүүлд илэрч байгаа өвчлөлийн цөмийг бүрдүүлж байна.

Хүүхдүүдийн дундах халдвар нэмэгдэж байгаагийн шалтгаан ч эцэг, эх халдварт өртөж байгаатай холбоотой. Хэрэв эцэг, эх халдвар авсан тохиолдолд хүүхэд шууд халдварт өртөх үндэс болж байгаа юм.

Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ баримталж, вакциндаа бүрэн хамрагдах асуудал хамгийн чухал болоод байна. Тэгж байж халдварын гинжин хэлхээ цааш буурах хандлагатай болж ирнэ" гэдгийг онцоллоо.

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
9
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Hyatad vaktsin nemergui b [192.82.68.92] 2021/6/6
Hyatad vaktsin nuluu muu bn. Hamgaalahgui demii hor shahuulj de. hor gedeg ny sorry em bol bugd zohih hemjeenii hor sh de. Bid ingeed duusch Harin huhduud deer eldev turshilj hiih gevel yostoi teguulehgui shu.
0 | 0 Хариулах
zichin [64.119.19.179] 2021/6/4
12 ангийн танхимын сургалт хэвээрээ үргэлжлэх үү
0 | 0 Хариулах
А [203.91.115.52] 2021/6/4
Ер нь хүүхдүүдийн буруу байсан байна шүү гэх үү
0 | 0 Хариулах
Irgen [202.179.24.129] 2021/6/4
Hytad baktsinaas bolj obchlol ihsej baigaa shvv
4 | 0 Хариулах
Зочин [192.82.71.155] 2021/6/3
За одоо хүүхдүүдийг туршилтанд оруулах нь дээ!
3 | 0 Хариулах
Зочин [122.201.23.99] 2021/6/3
Бид тайван, тэнэгдүү, нийгмийн идэвхигүй, хувиа хичээсэн хүмүүс болох нь үнэнээсээ батлагдсан. Харин хүүхдүүдэд хүчээр хятад вакцин хийх гэж оролдвол жинхэнээсээ амиа өгөхөөс ч буцахгүй алалцахад бэлэн
7 | 0 Хариулах
zochin [66.181.161.92] 2021/6/3
virus shahaad bhaar tegneshdee
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.74] 2021/6/6
Yu ch medehgui bj
0 | 0 Хариулах
Zochin [202.9.46.18] 2021/6/3
Шинжлэх Ухааны hamgiin tom setgyyld Corona-g agaar dusal geheesee ilyyteigeer AEROZOLI helbereer tarhaj bgaag ilryylsen niitlel garsan bna.uuruur helbel agaarjuulagch tsatshad tamar nariin shirhegeer tsatsardag bilee yag tiim.hymyysiin hudulguunuur ter ni ilyy ih talbaid ursgaj mayagaar syljij tarj bg gesen yg!
0 | 2 Хариулах
Зочин [66.181.186.81] 2021/6/3
Эмя сайд нь 6-15наас халдварын тоо буурна Эмя газрын дарга нь болхоор хүүхдүүдэд вакцин хийхгүй бол халдварын тоо өснө.Аль нь үнэн яриад бн
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.159] 2021/6/3
Иргэн та халдвараар өвчилвөл бусад иргэд бас халдвараар өвчилнө гэдгийг иргэн бүр ойлгож ухамсарламаар юм.
2 | 7 Хариулах
Зочин [64.119.22.34] 2021/6/3
Irgen chi uuruu l mask aa sain zuugeel garaa sain ugaagaad surchih heregtei teguul uuriiguu ch uruul busdiig ch gaituulahku yavchij bolno do dvnkvv gar min iim engiin shd er ni
3 | 2 Хариулах
Зочин [202.9.46.159] 2021/6/3
хуцөө мэдрэл [хориотой үг].
0 | 3 Хариулах
Зочин [64.119.22.34] 2021/6/3
Ungaa umhii gahai min hutsalgui l garaa ugaa chi
2 | 1 Хариулах
Зочин [64.119.22.34] 2021/6/3
Baga l davrii sh de zgr blgahku bol tarhind chin sum l zoono sh de 76-n gulug min ayataihan l bna shvv soyoltoi hulgaichuud min mergejiliin luivarchid hulgaichuud min ee
0 | 0 Хариулах
Зочин [64.119.22.34] 2021/6/3
Odoo baitlaa hvvhdvvdiig buruutgaj bgaad l pfizer ni oldku bn hujaag shahna ged turshilt hiih ni bna shd ene arai yu davarsan piz danuud uu gvv yu hen ingej ih er ni davraad bnaa Hvrelsvh ni uu esuul Oyuhai ni uu esuul hujaagiin gar huluud bolson hulgaich luivarchid ni uu yag hen be er ni yag yah sanaatai novshikn zan gargaad bnaa
1 | 0 Хариулах
Зочин [64.119.22.34] 2021/6/3
Zgr mask aa zuugeed garaa l ugaagaad yavchil da malnuudaa yah ged bdiim de ta nar chin huvi hvnii uhamsar uur yu ch bish sh d hlgesen hlgeegui l huvi hvnii uuriin l uhamsariin asuudal shd er ni
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.2] 2021/6/3
Хүүхэд буруутай болж таарав. За арай арай. Ингэж нийгмээрээ хүүхдийг гадуурхахаар ирээдүйн сэтгэл зүйн хэрхэн төлөвших бол. Жаахан шинжлэх ухаанч хандлагатай байгаачээ. Юмыг олон талаас нь бодолцож байж иймэрхүү яриа хийж баймаар юм. Зүгээр л олж авч ирсэн вакцинаа шахах гээд чичрээд дайрчих юм. Эрээнээс бараа оруулж ирээд зардаг амьтад шиг аашлахаа боль, төрийн эрх баригчид!
10 | 0 Хариулах
битгий мартаарай! [66.181.179.87] 2021/6/3
битгий шаа!
6 | 0 Хариулах
Зочин [192.82.64.145] 2021/6/3
Вакцинжуулалтаараа Монголоос бага явцтай байгаа улсуудад халдварын тоо 80-90 хувь буурчаад байхад Монголд нэмэгдээд байгаа нь ямар гээчийн жанхуу юм бэ? Сэтгүүлчид нь гадны судалгааг сайхан уншиж байгаад зөрүүлээд засаг төрөөсөө асуух чадваргүй юм уу
15 | 0 Хариулах
uher gen tembuu boow [192.82.91.146] 2021/6/3
mongol hunii gend bga
0 | 1 Хариулах
Зочин [66.181.183.194] 2021/6/3
пайзераа хүссэн хүнд нь хийлдээ
2 | 0 Хариулах
МОНГОЛ ЗҮЙР ҮГ [103.10.21.26] 2021/6/3
Вакцин хийлгэсэн ч тусна, хийлгээгүй ч тусна гэсэн биз дээ.
8 | 1 Хариулах
Зочин [161.8.19.231] 2021/6/3
Эрэмбээ үүнээс хойш өөрчилж хамгийн их хөдөлгөөнтэй ба хүүхдүүдтэй хамт амьдардаг хүмүүсийг хамгийн сүүлд биш, эхэлж тарьж байх. Наадуул чинь ээж аавтайгаа бас хүүхдүүдтэйгээ гээд 2-улантай нь харьцдаг насныхан.
5 | 0 Хариулах
Зочин [139.5.219.56] 2021/6/3
Songuuliin surtalchilgaa hiij baigaa humuus taraagaad bn shde
6 | 0 Хариулах