Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн хоногт коронавируст халдвар илрүүлэхээр 7,142 хүнээс шинжилгээ авахад 1,143 тохиолдол батлагджээ. Шинээр илэрсэн тохиолдлын 1,052 нь нийслэл Улаанбаатар хотод батлагдсан бол 91 нь орон нутагт бүртгэгдэв.
ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Вакцин хийлгээгүй 18-34 насныхан болон 0-17 насныханд өвчлөл чиглэх нөхцөд байдал үүссэн тул вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаарай" хэмээн уриаллаа.
2021 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын нийт тоо 60,372 боллоо. Үүнээс 51,448 нь эдгэрчээ. Мөн коронавируст халдвар, КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр 286 иргэн нас барсан байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.06.02/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!