ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Сая хүн ам тутамд ноогдох Covid-19 халдварын тохиолдлоор Монгол улс АНУ, Энэтхэгээс илүү, Бразилаас бага байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 5 сарын 31
iKon.MN

Оксфордын их сургуулиас эрхлэн гаргадаг Our World In Data статистик порталд үзүүлснээр Монгол улсын нэг сая хүн амд ноогдох Covid-19 халдварын тохиолдлын хэмжээ АНУ, Энэтхэг улсынхаас өндөр, Бразил улсынхаас бага байна.

Өнөөдөр АНУ, Энэтхэг, Бразил гурван улсын халдварын тохиолдлын тоон хэмжээ дэлхийд хамгийн өндөр байгаа юм.

Тухайлбал тавдугаар сарын 29-ний байдлаар нэг сая хүн амд ноогдох Covid-19 халдварын тохиолдол Монгол улсад 180.89 байсан бол АНУ-д 63.47, Энэтхэгт 141.27, Бразилд 285.07 байжээ.

Эндээс Монгол улсад цар тахлын нөхцөл байдал ямар байгааг харж болохоор байна.

 

 

Эх сурвалж: OurWorldInData.org