Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улсын бүртгэлийн байгууллагын 518 нэгж иж бүрэн компьютер, хурууны хээ уншигч зэрэг тоног төхөөрөмжтэй боллоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

БНСУ-ын Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд техник, тоног төхөөрөмж болон коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын хэрэгслийг УБЕГ-т гардуулан  өгөх арга хэмжээ өнөөдөр /2021.05.28/ боллоо.   

Улсын бүртгэлийн байгууллагын 518 нэгжид иж бүрэн компьютер, олон үйлдэлт принтер, хурууны хээ уншигч, зургийн аппарат зэрэг техник, тоног төхөөрөмж мөн тус байгууллагаар үйлчлүүлж буй иргэд олон нийтийг халдвараас хамгаалах, түүнчлэн иргэдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 11 төрлийн 518,361 ширхэг халдвар хамгааллын хэрэгслийг “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй “Улсын бүртгэлийн системийн үйл ажиллагааг дэмжих төсөл”-ийн хүрээнд ийнхүү гардуулан өгч байгаа юм.  

Гэрэл зургийг mpa.mn

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, БНСУ-ын засгийн газрын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА-тай Улсын бүртгэлийн байгууллага 2011 оноос эхлэн хэд хэдэн төслүүд дээр хамтран амжилттай ажиллаж байгаагаа дурдаад, Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладагт талархаж буйгаа илэрхийлж, цаашид нягт уялдаа холбоотой ажиллахаа онцлов.

Уг арга хэмжээнд  УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ХЗДХЯ-ны ТЗУГ-ын Эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнхбаяр, КОЙКА-гийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Ким Сү Янъ, КОЙКА-гийн төсөл хариуцсан мэргэжилтэн Б.Энхсаруул болон УБЕГ-ын газар, хэлтсийн дарга нар болон бусад албаны хүмүүс оролцлоо.   

Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг