Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын болон Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардууллаа.
Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Шагнаж урамшуулах үйл ажиллагаа тасалдаад байсан учраас энэ удаа төрийн дээд цол шагнал гардуулах үйл ажиллагааг давтамжтайгаар зохион байгуулж байна. Өнөөдөр амжилт бүтээлээ үнэлүүлж байгаа манлайлагчдын дундаас зарим нэг хүнийг онцлон дурдмаар байна.
Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар 21 аймгийн иргэдтэй уулзах үеэр Дорнод аймгийн театр цугласан нийт иргэд тус аймгийн Хөгжим драмын театрын ахмад ажилтан В.Боролдоо гуайд МУАЖ цол олгож өгөхийг хүссэнийг тухайн үед дэмжиж, зөвшөөрч байсан юм. В.Боролдоо гуайн зүтгэл, хийсэн ажил олон түмний хайр хүндэтгэл мөн байсан учраас танд Монгол Улсын ардын жүжигчин цол хүртээлээ. Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг та бүхний үлгэр дуурайллаар эрхэлсэн ажилдаа эзэн болж зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллагыг уриалж байгаа юм.
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд олгож буй нийт шагналын 30 гаруй хувийг Монгол инженерүүдэд олгосон. Энэ бол үндэсний инженерүүдээ дэмжих төрийн бодлого, төрийн тэргүүний байр суурь юм. Таван үндэс компанийн зөвлөх инженер О.Балдорж, Бодь интернэйшнл компанийн ажилтан А.Мягмаржав, Улаанбаатар барилга компанийн инженер Д.Лхагвасүрэн нарыг Монгол Улсын гавьяат барилгачин цолоор шагналаа.
Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг авчралцаж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ баярлалаа" гэлээ.
Хөдөлмөрийн баатар цолоор:
Монгол Улсын Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан цолоор:
Монгол Улсын Гавьяат агрономич цолоор:
Монгол Улсын Гавьяат багш цолоор:
Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор:
Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор:
Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор:
Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор:
Монгол Улсын Гавьяат тээвэрчин цолоор:
Монгол Улсын Гавьяат уурхайчин цолоор:
Монгол Улсын Гавьяат хуульч цолоор:
Монгол Улсын Гавьяат эдийн засагч цолоор:
Монгол Улсын Хүний Гавьяат эмч цолоор:
Монгол Улсын Үйлчилгээний Гавьяат ажилтан цолоор:
Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан цолоор:
Сүхбаатарын одонгоор:
Гэрэл зургийг mpa.mn