ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны найман га талбайд барьж байгаа Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна.

Энэхүү бүтээн байгуулалт улсын төсөв болон хандиваар бүтэж байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын захиалагчаар “Улаанбаатар спорт менежмент” ХК ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын явцыг шалгаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Өмнөх жилүүдэд манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол Азийн залуучуудын наадмаар спортын 12 төрлийн 100 гаруй арга хэмжээнд 1,500 орчим тамирчин ирэх төлөвлөгөөтэй байна. Мөн тухайн спортын төрлийн хяналтын баг, жуулчид зэрэг олон хүн ирэх учир бэлтгэл ажлыг чанарын өндөр түвшинд хангах хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ. 

“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн ерөнхий зохион байгуулалтын газрын захирал Ц.Бат-Энх “Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг шинэчлэн баталж, Зохион байгуулах хороог байгуулах хэрэгтэй. Тус наадмыг 2023 оны есдүгээр сард найман хоногийн турш зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс чанарын шаардлага хангасан, өндөр түвшний тоног төхөөрөмж хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор ашиглалтад орсноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэнэ” гэлээ.  

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
22
Зураг
ЗӨВ, ГОЁ
13
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.106] 2021/5/20
Yun company ve? Batenh gej nuguu namchin mun uu?
1 | 0 Хариулах
tiireltet umhii huren [150.129.142.135] 2021/5/20
dandaa l neg zagvar muutai yum hiij baih yuma ene dandaa tanil talaaraa tusul bataldag yum shig bainaa da.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.189.199] 2021/5/20
Odoogiin cengekdehiin gazraa avarya
3 | 0 Хариулах
Зочин [66.181.189.199] 2021/5/20
odoogiin cengeldehiin gazart hurdhan cementen shirenge barih geed uheldej bnaa. oir orchniig ni yanzlchval suriin talbai, shagain harvaan talbai, hul bumbugiin talbai bgaa, zasch yanzlaad hajuud ni jijigen cecerlegt hureelen bolgochihoor l gazar daa. ali hediin zaragdaa biz
4 | 0 Хариулах
Зочин [66.181.160.64] 2021/5/20
УЛС НЬ ӨРӨНД БАРИГДАЖ, ХАЛАМЖАА ТАВИХААР ЗЭЭЛ АВЧ БАЙХАД ҮР ДҮНГҮЙ МӨНГӨ УГААСАН БАРИЛГУУД БАРИАД БАЙХ ЮМ
1 | 0 Хариулах
tgd [139.5.216.87] 2021/5/20
юу гээчийн хачин муухай зураг вэ
4 | 0 Хариулах
Зочин [139.5.218.10] 2021/5/20
пат мат ххк-ийн хийсэн дизайн...
1 | 0 Хариулах
Зочин [188.170.73.37] 2021/5/21
😂
1 | 0 Хариулах
Зочин [202.9.46.254] 2021/5/20
Хуучин Цэнгэлдэхийн газраа хамгаалж үлдэх ёстой шүү
6 | 0 Хариулах
Зочин [202.131.230.90] 2021/5/20
зүгээр потошоп зураг наасан
0 | 0 Хариулах
Зочин [202.55.183.108] 2021/5/20
наана нь хөөсөнцөр макет, цаана нь бодит ажил нь явж байна
1 | 0 Хариулах
Зочин [57.70.80.59] 2021/5/20
зураг мураг нь юуийм бэээ? гэснээс Бат-Энх гэж Эрдэнэтэд байсан бачка юу, Үнэг, симба Батаагийн ах дүү
2 | 0 Хариулах
Зочин [139.5.216.107] 2021/5/20
Баянзүрх захын эзэн Нарантуяагийн нөхөр юм боловуу
0 | 0 Хариулах
Sinba [202.9.46.254] 2021/5/20
Mun2. Gad/herglln saidiin nu a .
0 | 0 Хариулах