Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Монгол Улсад шаардлагатай вакцины нөөцийг 100% татан авлаа

A.Жаргал
2021 оны 5 сарын 20
iKon.MN

Монгол Улс зорилтот бүлгийн иргэдээ бүрэн дархлаажуулах вакцины татан авалт амжилттай болж 4.3 сая тун вакцин бүрдүүлснийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Коронавирусийн эсрэг вакцины нийлүүлэлт саатсан ч дөрөвдүгээр сарын 23-нд БНХАУ-аас вакцин татан авч эхэлснээр дархлаажуулалтын ажил эрчимжсэн юм.

Монгол Улс хүн амынхаа 60% буюу 18-аас дээш насны 2,067,292 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулах зорилт тавьсан. Тэгвэгл өнөөдрийн байдлаар насанд хүрэгчдийн 88% вакцины I тунд, 33% нь II тундаа хамрагдаад байна.

Инфографикийг задлан харвал манай улс

  • КОВАКС хөтөлбөрөөр - 90,540
  • Хандиваар - 540,540
  • Худалдан авалтаар - 3,759,460 тун вакцины нөөц бүрдүүлжээ. 

Нийт бүрдүүлсэн нөөцийн 3,999,460 тун буюу 93% нь БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн идэвхгүйжүүлсэн коронавирусийн вакцин эзэлж байна. 

ОХУ-ын Спутник V вакцинаас нэг сая тунг авахаар хэлэлцээр хийсэн ч тус улс дотоодын хэрэгцээгээ хангаж дийлэхгүй байгаа тул саатсан гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарласан. 

Япон улс КОВАКС хөтөлбөрийн хүрээнд манай улсын 1.3 сая иргэнд шаардлагатай вакциныг хандивлахаа мэдэгдсэн ч тус хөтөлбөрөөр татан авах вакцины хугацаа долдугаар сараас наашгүй байгааг УОК мэдээлээд буй.