ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: Шинэ орон сууцны ҮНЭ өмнөх оны мөн үеэс 8.8%, хуучин орон сууцных 10%-аар өсжээ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын хүн ам, орон сууцны тооллогоор 2020 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 897.4 мянган өрх байгаагаас 411.4 мянган өрх буюу нийт өрхийн 45.8% нь нийслэлд амьдарч байна. Үүний 201.6 мянган өрх нь инженерийн дэд бүтэц бүхий орон сууц болон бие даасан тохилог сууцанд амьдарч байгаа бол үлдсэн 209.8 мянган өрх буюу 50.9% нь инженерийн дэд бүтэцгүй амины орон сууц болон уламжлалт гэр сууцанд амьдарч байгаа юм. 

2021 оны дөрөвдүгээр сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг “Тэнхлэг зууч” компаниас тооцоолон, танилцууллаа.

Орон сууцны үнийн индекс /ОСҮИ/ энэ оны дөрөвдүгээр сард 11.7%-тай гарчээ. Энэ нь өмнөх сараас 1.24% өссөн үзүүлэлт юм. Харин жилийн өөрчлөлт буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -0.27%-аар буурчээ.

 

2013 оны нэгдүгээр сараас эхлэн орон сууцны үнийн индексийг тооцсон бөгөөд орон сууцны үнийн жилийн өсөлт 2014 оны гуравдугаар сард хамгийн өндөр буюу 23.7%-д хүрч байв.Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд 2020 оны тавдугаар сар, 2021 оны хоёрдугаар сард хамгийн их өсөлттэй байсан нь дээрх графикаас харагдаж байна.

-Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц.

2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод захиалга авч буй шинэ орон сууцны төслүүдийн 1м.кв-ийн үнэ 2.6 сая төгрөгт хүрэв. Энэ нь өмнөх сараас 0.97%, өмнөх оны мөн үеэс 8.84%-аар тус тус өссөн дүн юм. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Хан-Уул дүүргийн шинэ орон сууцны дундаж үнэ 3.33 сая төгрөг болж өмнөх сараас 5.66%, өмнөх оны мөн үеэс 7.38% өсжээ. 

Харин хуучин орон сууцны үнийн индексийн хувьд 2021 оны дөрөвдүгээр сард 10.8%-тай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 1.95%-аар, өмнөх оны мөн үеэс 10.4%-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Хуучны орон сууцуудын үнэ сарын хугацаанд ийнхүү 2%-аар өссөнийг 6%-ийн хүүтэй ипотекийн зээлийн нийлүүлэлттэй холбон тайлбарлаж болохоор байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд л гэхэд хуучин орон сууны м.кв-ийн дундаж үнэ хатуу хөл хорио/2021.04.08/-ноос өмнө 1.8 сая байсан бол тавдугаар сарын 19-ний өдрийн байдлаар 2 сая төгрөг болж өсжээ.

"Ипотекийн орон сууцны зээл олголт өнгөрсөн оны мөн үеэс 2.8 дахин их байна"

Орон сууц худалдан авах чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 2020 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинээр зээл авах иргэдэд ипотекийн зээлийг 6 хувийн хүүтэй олгож эхэлсэн билээ. Түүнчлэн 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээлд зориулж 2 их наяд төгрөгийн санхүүжилтийг зориулахаар төлөвлөснөө Засгийн газраас танилцуулсан.

Тэгвэл тавдугаар сарын 13-ны өдрийн байдлаар 251.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 3,437 зээлдэгчид олгоод байгаагаас нийслэлд 196 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,405 хүнд олгосон. Өнгөрсөн оны мөн үеэс 2.8 дахин их хэмжээний зээл олгосон гэсэн үг. Цаашид ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг бууруулах хүрээнд Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан урьдчилгаа төлбөрийн 15 хувийг батлан даах зохицуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж буйг өчигдрийн Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар хэлсэн юм. 

График. Ипотекийн зээлийг санхүүжүүлсэн хэмжээ /2013-2021.05 сар/



Орон сууцны үнийн индексийн тайлбар: 

Орон сууцны үнийн өөрчлөлт болон зах зээл дэх мөнгөний нийлүүлэлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлт гэх мэт нөлөө бүхий шалтгаануудаас үүдэх эдийн засгийн идэвхжих, үл идэвхжих хөдөлгөөн хооронд мэдэгдэхүйц хамаарал байдгийг Гүүдхаэрд, Хофмэн нар тогтоосон байдаг​. Тодруулбал, барилгын салбарын идэвхтэй байдал нь орон сууцны үнийн өөрчлөлтөөс хамаарах нь олонтаа тохиолддог. Орон сууцны үнэ өсөх нь хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлээд зогсохгүй зах зээл дээрх орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлдэг нь эдийн засгийн идэвхжих нөхцөлийг бүрдүүлж буй тохиолдлуудын нэг юм. Иймээс эдийн засгийн өсөлтийг хэмжих макро түвшний үзүүлэлтүүдийн нэг нь “Орон сууцны үнийн индекс” юм.

“Орон сууцны үнийн индекс”-ийн тооцооллыг тухайн орон сууцны үнэлгээнд нөлөөлдөг үзүүлэлтүүдийн шинж чанарыг харгалзан үздэг Хедоник регресс-ийн​ аргаар тооцдог.

Дээрх аргаар тооцсон орон сууцны үнийн индекс нь тухайн сар, улирал дахь (индекс тооцох давтамжит хугацааны хувьд) салбарын эдийн засгийн чадавх, идэвхжил, орох гарах мөнгөн урсгалтай холбоотойгоор зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ, хуучин орон сууцны үнийн хэлбэлзлээс хамаарч буй зах зээл дэх нийт орон сууцны үнийн өөрчлөлтийг хамруулан тооцсон хэмжүүрийн үзүүлэлт юм.

 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
34 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [211.36.137.99] 2021/5/24
Одоо тэгээд тавилан юмдаа..
0 | 0 Хариулах
зочин [202.9.41.63] 2021/5/24
Зээлийг 80кв.м хүртэл биш 90 кв.м хүртэл талбайтай орон сууцанд олгомоор байна.Шинэ сууцанд 80,2кв.м,81кв.м, 89кв.м талбайтай сууц захих гэхээр зээлэнд хамарч чадахгүй нь байна?
0 | 0 Хариулах
asd [64.119.16.250] 2021/8/29
танарыг тансаглуулах гэж биш олон иргэдийг орон сууцанд оруулах зорилгтотой хөтөлбөр юм лдаа том орон сууцанд ормоор байвал бэлэн мөнгөөт өлөөд ор
1 | 0 Хариулах
Зочин [223.74.149.210] 2023/5/17
80m2 tansag hereglel bailaa yu? jishee n 2 huuhedtei ail 20 jil zeel tuluh gj baij 3 uruu bairand oroh n tansaglal uu? haha
0 | 0 Хариулах
Зочин [60.109.95.191] 2023/6/18
Uchnuun 60,70tai 3uruu bairnuud bna. Tednees songo
0 | 0
Зочин [202.9.46.36] 2021/5/22
Насаараа төлж дийлэхгүй орон сууцанд амьдарснаас хашаа байшиндаа амар тайван амьдарсан дээр байлгүй.
0 | 0 Хариулах
Зочин [150.129.142.222] 2021/5/21
Материалын үнэ тэнгэрт хадахаар байрны үнэ өсөх нь аргагүй. Хамгийн наад захын жишээ Замын үүдээс Улаанбаатар хүртэл тээвэр 5 дахин нэмэгдэж 40000 юань болсон байхад байрны үнэ өсөхгүй гээд яахын? Ковидын үед үнээ өсгөхгүй бай л гэсэн. Тээвэрчдээ эхлээд буруутга. Дараа нь материалын үнэ өссөнийг бод. Дагаад ажиллах хүчний цалин өсвөл. Барилгын үнэ өсөхгүй юу? Удахгүй улс татвараа нэмнэ гээд байдаг.
0 | 0 Хариулах
Иргэн irgen [66.181.164.214] 2021/5/21
хуучин орон сууц засвар их шаарддаг бас гаднах талбай дотрохи сантекникүүд нь авах юм байхгүй нэгийг нь засааар бүгд солигддог хэцүү юм билээ шууд шинэ байр нь дээр байхаа
0 | 0 Хариулах
Жирийн иргэн [202.9.46.54] 2021/5/21
Байрны үнэ цаашид нэмж өсөхгүй юм гэхэд буурах нөхцөлгүй болчихвуу. Учир нь ковидоос шалтгаалсан шууд , шууд бус олон хүчин зүйл байх шиг... Дотоодын барилгын материалын үйлдвэрүүд даруй хурдан босох , оновчтой замын дэд бүтэц болон бусад хичин зүйлс байж байрны үнэ буурна байхдаа.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.58] 2021/5/20
yg vnen suliin 4 sar hymd bair haij bna unendeel oldhkve bna dendvv vnetei bna ene vniin hoorogdloo boluilah deer sanal niilj bna zuger chenj nart ogolgvegeer oorsdoo zaraachee gj bas hvsmeer bna mon tor zasag ene asuudlaa shijdej ogooche dendvv osood bgaag anhaarch ogoj ydaj huuchnii bairnii m2 vne buulgaachee
0 | 0 Хариулах
Иргэн irgen [66.181.164.214] 2021/5/21
худлаа наадах чинь Remax-ийн хийж байгаа ажил байх гэж бодогдсон.
1 | 0 Хариулах
Ман хулга 100 жил [202.179.24.79] 2021/5/20
Бух юм нэмэгдлээ
0 | 0 Хариулах
Сайнхүү [43.228.129.229] 2021/5/20
Тэр чигээрээ улс даяараа чэнж гэсэн хэдэн эрлийзүүдийн гарт орсоноо мэдэж байна уу. Тамхины чэнжээс авахуулаад морины, лицензийн чэнжүүдийн гарт бүрэн ороо биз дээ. Сахал Эрдэнэбилэг гэхэд л 200 гаруй лицензтэй байсан. Эднийг хөрөнгийг нь хрууах хэрэгтэй. Большевик нам тун зөв хийсэн, Ливийн босогчид цөм зүйл хийсэн, Тунгалаг тамирын Эрдэнэ тул зөв юм хийсэн.
1 | 0 Хариулах
зочин [49.0.135.130] 2021/5/20
Ер нь бол энэ үл хөдлөх зуучлалын компаниуд л үнийг хөөрөгддөг юмаа. Тэд бол зүгээр л панзчингууд. Тэднээр зуучлуулахгүй л байх хэрэгтэй. Төр засаг маань 6 хувийн зээл олгохдоо м2-н үнэнд хязгаар тавих шаардлагатай. М2 нь 2 сая төг-с дээш үнэтэй байрыг 6 хувийн зээлд хамруулах хэрэггүй. Тэгвэл байрны үнэ бодит ханшиндаа ирнэ
16 | 0 Хариулах
Зочин [124.158.70.5] 2021/5/20
6% ямар ч үр дүнгүй болчихлоо доо. Арай хийж байр авах гэтэл үнэ нь өсөөд тэнгэрт гарчихлаар бага хүүтэй зээл авсны ямар ч ашиг гарахгүй байна. 6%-ийг анхнаас нь ингэж нийтээр нь хавтгайруулж биш зөвхөн зорилтот бүлэг рүүгээ л чиглүүлж олгох ёстой байсан юм.
7 | 1 Хариулах
tiireltet umhii huren [150.129.142.135] 2021/5/20
darhand bairnii une tengert tulsan baina le .
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.81] 2021/5/20
Хуучны байр эрэлт өсөж байгаа
1 | 0 Хариулах
Зочин [103.10.21.57] 2021/5/20
Байрны үнэ өсөх нь одоо байртай хүмүүст ашигтай, барилгын компанид ашигтай, барилын компанитай гишүүд дарга нарт ашигтай, банканд ашигтай. Зөвхөн байр авах гэж мөнгөө цуглуулж байсан хүмүүст л хохиролтой. Байр авах гэж мөнгөө цуглуулдаг хүмүүс дотор эрх мэдэлтэй хүн байхгүй, тэднийг төлөөлж их хуралд дуугарах хүн байхгүй. Учир нь сонгуулиар дандаа тэрбумтнууд сонгогдсон билээ.
11 | 0 Хариулах
Зочин [64.119.23.228] 2021/5/20
Hesegtee bair avahaa huleechihee
3 | 0 Хариулах
tiireltet umhii huren [150.129.142.135] 2021/5/20
bairnii uniig buulgay gevel armaturiig uursduu hiideg boloh mun gazriin naimaag bolih yostoi hamgiin hetsuu n gazriin une denduu tengert tulsan unetei baina
0 | 0 Хариулах
tiireltet umhii huren [150.129.142.135] 2021/5/20
bairnii une aimaar nemegdsen baina le turuu jil 1650 gej baisan bair odoo 2say 200 gej baina
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.108] 2021/5/20
Шааал лалрын аймшигийн байр 100 сая нтр ичээчээ
4 | 0 Хариулах
Зочин [180.149.93.98] 2021/5/20
шал худлаа мэдээлэл байна. Харин ч ямар ч өөрчлөлтгүй, зарим газар бага зэрэг буурсан байна лээ
2 | 12 Хариулах
hha [202.21.100.202] 2021/5/20
Аль жуучлалын компани вэ!!!
5 | 3 Хариулах
Зочин [192.82.65.181] 2021/5/20
Ajliin bairiig demjine gj panaal shaagaad avsan 3% iin zeeleeree bair avaad bgam chine arga baijuu...
4 | 0 Хариулах
Төрийн буруу [103.14.36.18] 2021/5/20
Эдийн засгийн мэдлэггүй төрийн буруу шийдвэрээс л болж байна, төр нь орон сууц бариад, зээл олгоод, зах зээлд нөөлөөлөөд эхлэхээр бүх юм сүйрнэ. Зүгээр л жамаар нь орхи, төр зах зээлээс хол бай, тэгвэл байрны үнэ өөрөө зах зээлийн зарчимаараа зарж байгаа талдаа ч авч байгаа талдаа ч хамгийн тохиромжтой байдлаар тогтоно. Чөлөөт зах зээлийг дэмж, төр зах зээлээс холд !!
6 | 0 Хариулах
Зочин [202.126.89.114] 2021/5/20
Бүгд тэгж өсөхгүй ш дээ байршил чанар насжилт гээд ялгаатай бгаа нийтээр нь хөөргөдөад байх юм
3 | 0 Хариулах
Иргэн irgen [66.181.164.214] 2021/5/21
өөрсдөө зуучлагчаар дамжуулахгүй зарах хэрэгтэй. REMAX гэж энэ байгууллага нь хуучны Ченжүүд үнэ нэмдэг шиг зөвшөөрөлтэй залилангийн байгуулага ч юм шиг
3 | 0 Хариулах
Зочин [66.181.181.66] 2021/5/20
гэцүү ч юмаа даа. хүмүүст мөнгө тараахын оронд толгойгоо ажиллуулаад өөр ашигтай юманд зарцуулдаг болоосой. улсын эдийн засагчид гэж ямар нөхдүүд байнаа? олигтойхон эдийн засагч олж аваад тэрнийхээ зөвлөгөөг дагадаг болоосой
2 | 0 Хариулах
Зочин [139.5.218.212] 2021/5/20
ОЮУН-ЭРДЭНЭ ГЭЖ ЯМАРЧ МЭРГЭЖИЛГҮЙ ХАРВАРДЫН 1 ЖИЛИЙН КУРС ТӨГСӨГЧИЙГ ЗАЫЛУУЛЪЯ АА
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.60] 2021/5/20
3%-ийн зээл чинь орон сууцны урьдчилгаанд яваад үнийг нь өсгөөд байна. Тэр зээл чинь орон сууцны үнэ хөөрөгдөөд эдийн засгийн эргэлтэнд орсон юмгүй ийм л завхрал явагдаж байна даа.
9 | 0 Хариулах
Зочин [107.116.7.5] 2021/5/20
Zasgiin gazar ni oron suutsnii biznes hiigd bhaar usuh todorhoi shvv dee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.39] 2021/5/20
6% surgaar nemegsen bsan deer korono garaad teewerleltin zardal nemegdeed shine bairuud une tengert hadaj bna. zaluu ger bulruugee chiglesen oron suutsni demjlege bhgui bol hetsuuhen l bn jilees jild nemegdeed dilhee bailaa
5 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2021/5/20
Банкууд жишиг үнээ нэмэх шаардлагатай байна. Тэгэхгүй бол харилцагч нар чинь байр авч чадахгүй байна шүү. Балар эртний судалгаагаараа, дээр үеийн үнээрээ байгаад байдаг шүү хурдан update хийгээрэй!!!
0 | 0 Хариулах