Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Урт цагааны нэгдүгээр корпусыг нурааж байна

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнгөрсөн онд зогсоож, барилгыг дахин төлөвлөх ажлыг эхлүүлснээ Нийслэлийн Өмч ашиглалт, удирдлагын газраас 2020 оны долдугаар сард танилцуулсан. 

Тэгвэл тус төвийн нэгдүгээр корпусын барилгыг нурааж дуусчээ. Нийт 1,584 ам метр талбай бүхий уг корпусыг нураах ажил хуулийн хүрээнд явагдах талаар өмнө нь мэдээлж байв.

Урт цагаан үйлчилгээний төвийн дахин төлөвлөлтийн зураг төслийг өнгөрсөн оны наймдугаар сард сонгон шалгаруулсан. Шалгарлуулалтад "Эм Жи Эл И Эн Си” компанийн зураг шалгарсны дагуу долоон давхар бүхий 32,500 ам метр талбайтай оффис, үйлчилгээ, үзвэрийн зориулалттай, автомашины зогсоолтой, 6,710 ам метр тохижилтын талбайтай цогцолбор барихаар болсон юм.