Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хатанбаатар: 80 гаруй жилийн турш эх орноо сурталчилж байгаа циркийн урлагт анхаармаар байна

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Соёл урлагийн салбарын төлөөлөлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд уулзаж, соёлын бүтээлч салбарыг олон улсад хэрхэн амжилттай гаргах талаар хэлэлцэж байна.

"Циркус Монголиа Хадгаа"-н захирал Ч.Хатанбаатар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Өдгөө Монгол Улсад циркийн 1,500 гаруй уран бүтээлч бий. Циркийн урлаг 80 жилийн түүхтэй, сүүлийн 30 жилийн турш уран бүтээлчид маань дөрвөн тивд ажиллаж, амьдран улсынхаа нэрийг өргөж байна. Сүүлийн 10 гаруй жилд циркийн урлагийн 40 орчим төрийн бус байгууллага бий болсон. Жилд 400 гаруй хүүхэд багачууд уран нугараачаар бэлтгэгдэж байдаг.

Циркийн урлагийг хөгжүүлэхийн тулд чадвартай боловсон хүчин хэрэгтэй байгаа. Манай улс 1976 оноос хойш гадаадад уран бүтээлч бэлдсэнгүй. Урд, хойд хоёр хөршдөө уран бүтээлч бэлтгэн шинэ хуудас нээх хүсэлтэй байдаг. Үүнд анхаармаар байна. 

ОХУ-д суурин 45, нүүдлийн 20 орчим цирк бий. БНХАУ-д ч сүүлийн 10 жилд 10 гаруй суурин цирк баригджээ. Цирк бол хүүхдийн хүмүүжилд ихээхэн эерэг нөлөөтэй. Гэр бүлээрээ үзэх ганц урлаг бол цирк байдаг. Уран бүтээлчид нь ч гэр бүлээрээ ажилладаг өвөрмөц урлаг юм.

Цирк уг нь өөрийн хөрөнгөтэй. 1940 оноос хойш сэргээн засварлаж байгуулсан Зүүн хүрээнд байдаг хуучин цирк бий. Түүнийг бидэнд өгөх боломж байдаг болов уу. Хэрэв тэгвэл циркчдэд итгэл үнэмшил их өгнө. Монголын циркийн урлаг 80 гаруй жилийн турш эх орноо сурталчилж байгаа. Аялал жуулчлалд циркийн нөлөө их бий шүү. Циркийн нөөц боломжийг сайн ашиглаарай" гэлээ.

ВИДЕО: 

https://fb.watch/5ySkVgQNq4/