Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хөл хорионы үед нийслэлчүүд цагийг хэрхэн өнгөрүүлсэн бэ?

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор нийслэлчүүд дөрвөн удаа гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд орсон билээ.

Тэгвэл Монголын Маркетингийн Зөвлөх Групп /Mongolian Marketing Consulting Group/ -ээс "Үндэсний Медиа судалгаа" 2021-ийг хийж, КОВИД-19-ийн үеийн медиа хэрэглээ, амьдралын хэв маягийн талаарх судалгааны тайланг гаргажээ. 

Уг судалгаанаас коронавирусийн халдвартай холбоотой хатуу хөл хорионы үед Улаанбаатар хотын иргэд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлсэн байдлын талаарх үр дүнг онцолж байна. 

Судалгаанд нийт 2,500 өрх хамрагдсан бөгөөд нийслэлээс 1,150 өрхийг оролцуулжээ. Дараах үр дүн нь зөвхөн Улаанбаатар хоттой хамааралтай юм.

Хатуу хөл хорионы үед Улаанбаатар хотын иргэдийн 51% нь гэртээ зурагт үзэж чөлөөт цагаа өнгөрүүлсэн бол 23% нь ном уншиж өнгөрөөжээ. Харин 8% нь фитнесс, иога зэргээр хичээллэсэн бол 4% нь онлайнаар сургалтад хамрагдсан байна.

График. Иргэд гэртээ чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэв?

КОВИД-19-ийн үеийн медиа хэрэглээ, амьдралын хэв маягийг харуулсан тус судалгааны онцлох үр дүнгүүд дотроос generation буюу үе тус бүрийн медиа хэрэглээний онцлогийг харуулсан байв. 

  • Generation Z - 1997-2012 онд төрсөн хүмүүс энэ үед хамаарна.
  • Millennials - 1980-1996 онд төрсөн хүмүүс. Тэдний ихэнх нь Baby boomers болон Generation X-ийн хүүхдүүд байдаг.
  • Generation X - 1965-1980 онд төрсөн хүмүүс
  • Baby boomers - 1946-1964 онд төрсөн хүмүүс