Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-ийн эсрэг тэмцэхэд зориулж төрийн болон олон улсын байгууллага, төрийн өмчит ААН-үүдийн ажилчид ₮2.2 тэрбумыг хандивлажээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2021 оны 5 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Коронавируст цар тахлын эсрэг тэмцэж буй өнгөрсөн жил гаруйн хугацаанд хүн бүр хувь нэмрээ оруулсаар ирсэн. 

Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан ч иргэд болон аж ахуйн нэгжүүд мөнгөн болон эд зүйлээр хандив өгч, халдвар хамгааллын дэглэмээ баримталсаар дархлаажуулалттай золгоод буй.

Тэгвэл төрийн байгууллага, төрийн өмчит болон оролцоотой аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд 2020 онд цар тахлын эсрэг тэмцэх ажилд зориулж нийт 2.2 тэрбум төгрөгийн хандив өгчээ. Үүнээс олон улсын байгууллагууд 486,182,314 буюу хагас тэрбум орчим төгрөгийн хандив өгсөн байна. Эдгээр байгууллагын өгсөн хандивыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Сангийн яаманд төвлөрүүлжээ.

Хүснэгт 1. Олон улсын байгууллагуудаас цуглуулж өгсөн хандив

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хандив /17000*2855/ 2020.10.21          48,535,000
НҮБ-ын АНДЭЗНК-ын хандив /5000*2855/ 2020.10.21          14,275,000
НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллага хандив /7000*2855/ 2020.10.21          19,985,000
НҮБ-ын хүүхдийн сан хандив /11000*2855/ 2020.10.21          31,405,000
НҮБ-ын хүн амын сан хандив /4000*2855/ 2020.10.21          11,420,000
АОХН ийн хандив /5000 ам доллар/ 2020.09.16          14,275,000
UNIFIL-энхийг сахиулах ажиллагааны хандив 2020.08.04          11,783,733
UNSOS-энхийг сахиулах ажиллагааны хандив / доллар / 2020.08.04          17,833,608
MINUSMA -энхийг сахиулах ажиллагааны хандив / доллар / 2020.08.04          34,750,482
ДГХБО-ын ОУСТ-д өгөх 2020 оны хандив 2020.01.29        267,817,842
ДГХБО-ын ОУСТ-д өгөх 2020 оны хандив 2020.01.29            7,282,158
Нийт        479,362,823
Харин дараах төрийн байгууллагууд өөрийн хөрөнгөөс болон ажилчдынхаа цалинг цуглуулан хандив болгож өгчээ. Энэ нь нийт 1.73 ТЭРБУМ төгрөг хүрснийг Шилэн дансны мэдээлэл харуулж байна. 

Хүснэгт 2. Төрийн байгууллагууд цар тахлын эсрэг ажилд зориулж цуглуулсан хандив

Онцгой байдлын ерөнхий газар 2020.12.21 Байгууллага, ААН, хувь хүмүүсээс хандив      300,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Хадыс батырбек          5,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 УТХамгаалатын захиргаа        10,416,500 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 УБЦТС          8,262,515 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 ХНХЯам        23,143,920 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Найчин чойжин түвдэн Готов лам        10,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 ЦТСүлжээ ХХК        42,161,851 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Верадикао Монголиа ХХК        30,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Монголын бэлчээр АШ НХолбоо ТББ        10,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Алтан тариа ХХК        60,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Ху Мей Да ХХК        10,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Улсын прокурор        42,850,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Рэдпаф ХХК      100,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 И Эс Эм ОУДСургууль        16,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.10 Бадрах энержи ХХК      400,000,000 Хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.04.01-2020.04.30 Иргэд аж ахуй нэгж        30,780,476 COV-19 хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.02.28 Барилга хөгжлийн төв          5,171,965 хандив
Онцгой байдлын ерөнхий газар 2020.02.28 УИХ дахь МАНБ-ийн гишүүдээс          6,300,000 хандив
Диспетчерийн үндэсний төв ХХК 2020.03.05 ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ ХХК          5,811,132 ДҮТ ХХК-ийн ажиллагчдаас нэг өдрийн цалингийн хандив /РД:2699877/
Зам тээврийн хөгжлийн төв 2020.03.19 Улсын онцгой комисс          6,138,546 EB-онцгой байдалд ажилчдаас өгөх хандив
Эрчим хүчний зохицуулах хороо 2020.03.06 ОБЕГ          5,000,000 Коронавирусын эсрэг тэмцэхэд туслах хандив нэг өдрийн цалин
Шивээ овоо ТӨОХК 2020.02.20 МОНГОЛЫН УУЛ УУРХАЙН ҮНДЭСНИЙ АССОЦИАЦИ ТББ          9,318,240 /COVID 19 /Ажилчдын нэг өдрийн цалин хандив
Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК 2020.04.15 Онцгой байдлын ерөнхий газар        42,161,851 короновирус цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1 өдрийн цалингийн хандив
Эрдэнэт үйлдвэр 2020.03.12 «Ковид-19» хандив        88,000,888 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнуудын хандив
Эрдэнэт үйлдвэр 2020.03.12 Хандив Эрдэнэсайхан        12,290,000 Ажилчдын хандив
Эрдэнэт үйлдвэр 2020.03.09 «Ковид-19» хандив        50,000,000 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнуудын хандив
Эрдэнэт үйлдвэр 2020.03.05 «Ковид-19» хандив      150,000,000 Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтнуудын хандив
Эрдэнэт үйлдвэр 2020.01.23 Хандив        20,845,000 Хандив
Дулааны цахилгаан станц4 ТӨХК 2020.03.06 Нийслэлийн онцгой байдлын газар        83,952,417 Шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан УОК-т хандивлах нэг өдрийн цалин
Дулааны цахилгаан станц3 ТӨХК 2020.03.11 Онцгой байдлын ерөнхий газар        41,721,855 1 өдрийн цалин хандивлах Туш-Б86
Дулааны хоёрдугаар цахилгаан станц ТӨХК 2020.03.06 ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР, НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ        10,000,000 ДЦС-2 ажилчидаас хандив
Барилгын хөгжлийн төв 2020.02.28 Болор-Эрдэнэ          5,171,965 Хандив Улсын онцгой комисс
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2020.04.24 ОБЕГ. Нэмэлт санхүүжилт          8,262,515 Covid-19 вирусын эсрэг хандив /УБЦТС ТӨХК-ийн ажилчдаас/
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 2020.03.25 ОБЕГ. Нэмэлт санхүүжилт        45,543,500 Covid-19 вирусын эсрэг хандив /УБЦТС ТӨХК-ийн ажилчдаас/
Мон-Атом ХХК 2020.03.12 Дорноговь аймгын онцгой байдлын газар        20,000,000 Бадрах Энержи ХХК-ийн өмнөөс корона вирусаас урьдчилан сэргийлэхэд зориулж хандив
Дархан ус суваг 2020.03.03 Онцгой байдлын газар          7,432,000 1 өдрийн цалингийн хандив
Хан-уул дүүрэг агро 2020.03.19            6,700,000 ТҮК-уудын хандив-Корона
    Нийт  1,728,437,138  

Дээрхээс гадна коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол Улс хилээ хааж, зөөвөрлөгдсөн тохиолдол анх бүртгэгдсэнээс хойш иргэд болон аж ахуйн нэгжүүд Эрүүл мэндийн яаманд хандан тусламж үзүүлж, хандив олгож байв. Уг мэдээллийг Шилэн дансанд COVID-19 гэсэн цэст оруулжээ.

Энэхүү мэдээллээс харвал 2020 оны хоёроос тавдугаар сард нийт 768 сая төгрөгийн хандив ЭМЯ-нд цугласан байна. Тус яам шилэн дансандаа дараах хандивын мөнгийг хэрхэн зарцуулсан тухай мэдээллээ мөн оруулжээ.

 

Хүснэгт 3. ЭМЯ-нд иргэд, аж ахуйн нэгжүүдээс ирсэн хандив

Огноо Иргэд, ААН  Хандивын дүн 
2020-2 Хөх шугам ХХК       1,000,000.00
2020-2 Талх чихэр ХК     13,075,420.00
2020-3 HERBALIFE NUTRITION TAB TEAM БАГ     41,700,000.00
2020-3 ВАЙ БРЭНД ХХК     10,000,000.00
2020-3 НЬЮФАБЕРЛИК ХХК     14,000,000.00
2020-3 ИРГЭД   135,827,420.00
2020-3 ТУУШИН ХХК     30,000,000.00
2020-3 ДАВААБАЛ- ЭРДЭНЭЦЭЦЭГ       2,100,000.00
2020-3 ТАЛХ ЧИХЭР ХК     13,075,420.00
2020-3 ЭМЯ ХАНДИВ     15,218,000.00
2020-3 ЭМЯ ХАНДИВ     11,100,000.00
2020-3 ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 150 АНГИ          300,000.00
2020-3 МХХЭМБНХ       9,293,636.00
2020-3 ХЭВШИЛ       4,435,000.00
2020-3 УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР       3,370,558.49
2020-3 МОНЬ ИВЭЭЛ ХХК       2,000,000.00
2020-3 БАЯЛАГ БҮТЭЭГЧИД       6,430,000.00
2020-3 УБИС       3,000,000.00
2020-3 ЭМЯ ХАНДИВ     16,267,000.00
2020-3 МОНГОЛЫН УУЛ УУРХАЙ     55,000,000.00
2020-3 ЮНИТЕЛЬ ХХК     10,000,000.00
2020-3 ЭТҮГЭН ИС     10,000,000.00
2020-3 ГАНТӨМӨР       1,000,000.00
2020-3 МХХЭМБНХ       1,300,000.00
2020-3 МЭМАҮЭ ХОЛБОО     13,700,000.00
2020-3 ТЭЛМЭН 11 ЖИЛ       1,800,347.00
2020-3 ШОППИ ХХК       5,000,000.00
2020-3 ЭМЯ ХАНДИВ       9,401,850.00
2020-3 ШОППИ ХХК            27,417.00
2020-3 ЭМЯ ХАНДИВ       4,645,000.00
2020-3 УУРХАЙЧДЫН ХАНДВИН АЯН   145,543,000.00
2020-3 ММСУХОЛБОО   120,000,000.00
2020-4 БНСУ МОНГОЛЧУУДЫН ХАЙРТАЙ     14,270,000.00
2020-4 ЭМЯ ХАНДИВ       3,500,000.00
2020-4 КАТАР УЛСЫН ИРГЭН     30,000,000.00
2020-4 ЭМЯ ХАНДИВ       7,610,000.00
2020-5 ЭМЯ ХАНДИВ       1,987,000.00
2020-5 САРНЫ ТАНГО            84,000.00
2020-5 ДОРНОД АХМАДУУД          500,000.00
2021-4 Ө.Анхболд            97,006.00
Нийт   767,658,074.49

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай гэсэн нэг удаагийн хуулийг УИХ баталсан. Энэ нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах гэсэн зориулалттай.

Энэ хүрээнд төрийн байгууллагын ажил, бараа үйлчилгээ худалдан авах ажиллагаа тендергүйгээр шууд явах, Засгийн газрууд томилгооны аливаа шийдвэрийг шууд гаргах зэрэг шинэ зохицуулалтууд хэрэгжсэн. Тиймээс цар тахлын үеийн бүх худалдан авалтыг шалгуулах хүсэлтийг Засгийн газар АТГ-т гаргаад буй. Түүнчлэн Засгийн газар цар тахлын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн тайлангаа хараахан тавиагүй байна.

УОК-ын зарцуулалтыг ЭНД-ээс харах боломжтой.