ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад тавдугаар сарын 21-нээс өмнө 194 тэрбум төгрөгийг нөхөн олгоно

Т.Саран, iKon.mn
2021 оны 5 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлын тайланг танилцуулах уулзалт өнөөдөр боллоо. 

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд нөхөн олговор олгох талаар мэдээлэл өгөв.

Тэрбээр "Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Ингэхдээ Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зээлийн зургаан сая хүртэлх зээлийг тэглэсэн. Ингэхэд тухайн үед 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн.

Зээлийг тэглэсэнтэй холбоотой Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг, зээл аваагүй, нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан иргэдийн асуудлыг мөн зохицуулах хууль гарсан.

Ингэхдээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43.9 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан.

"Эрдэнэс Силвер" компанид 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс өмнө мөнгөжүүлэх үүрэг даалгаврыг хуулиар олгосон. Тус компани нь 216 тэрбум төгрөгийг одоогийн байдлаар бэлэн болгож, дансанд байршуулсан. Ойрын өдрүүдэд 237.9 мянган иргэнтэй холбогдож, үнэт цаас олгогдсон, дансанд тань мөнгө орно гэх мэтчилэн мэдээллийг хүргэнэ.

Энэ нь зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авдаг иргэдэд хамааралтай учраас халамжаас тэтгэвэр авч байгаа иргэдэд хамааралгүй. Нас барсан иргэдийн ар гэрт нь өвлөгдөнө" гэлээ. 

ВИДЕО:

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Байгалмаа [66.181.161.97] 2021/5/14
Би уг авах байсан нэр минь хаягдсан бна лээ
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.97] 2021/5/14
Би уг авмаар л бна нэр минь хаягдсан бна лээ
1 | 0 Хариулах
Сараа [124.158.69.2] 2021/5/14
Анх удаа яригдаж байхдаа халамжаар тогтоосон тэтгэвэрийн хүмүүст өгнө л гээд байсан ш дээ.групд орсон хүмүүст өгчихөөд ягавартай хандаж болохгүй байхаа
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.193] 2021/5/12
Хэрэггүй цаас хэвлүүлж байхаар нь 2020,2021 онд тэтгэвэр гарсан хүмүүсд хамруулах нь яасин ахмад шүү дээ тэтгэвэр нэмээчээ
0 | 0 Хариулах
зочин [202.9.40.53] 2021/5/12
6 сая тэглэсэн тул 6 сая авмаар л байна.
0 | 0 Хариулах
Зочин [183.81.170.38] 2021/5/11
ИНГЭЖ ЭРГҮҮТЭЖ БАЙХААР БИЗНЕС ХИЙЖ БАЙГАА ХҮМҮҮСТЭЭ ӨГӨӨЧ ЯМАР МАХАН ТОЛГОЙТОЙ ЮМ БЭ ТЭР ЗАНДАНХҮҮ ГУЙА ИЧЭЭЧ МАН НЭЭРЭЭ ТӨРИЙН ДЭЭР АРД ТҮМНИЙ ДЭЭР ТЭРГҮҮНД НЬ МАН ЗАЛРААД АРГАГҮЙ Л ДЭЭ
1 | 1 Хариулах
Эрдэнэжаргал [202.179.15.10] 2021/5/11
халамжаас тэтгэвэр авдаг гэхээр грүпд байдаг хүн авахгүй юу
0 | 0 Хариулах
Зочин [64.119.24.125] 2021/5/11
дараагийн венесуэл айсуй...
1 | 1 Хариулах
зочин [202.9.40.53] 2021/5/12
Орос улс тэтгэврийг индексжүүлэн нэмдэг. Манайх зээл тэглэсэн далимаар тэтгэврээ нэмэхгүй байна. Түшмэдийн цалин нэлээд нэмэгдсэн байх шүү.
0 | 0 Хариулах
Зочин [210.238.186.160] 2021/5/11
Бидний татварын мөнгийг ингэж сонгуулийн суртчилгаа болгож сонгуулийн өмнө тарааж улаан цайм ард түмнийг доромжилж болохгүй шүү эрх барьж буй намынхан. Өөрсдөө ядууралд оруулчээд одоо болохлээр шоу хийхээ БОЛЬ !!!!!
2 | 1 Хариулах
зочин [202.9.40.53] 2021/5/12
Хүүхдийн мөнгө гэж сар бүр 100 мянгыг залуус авч байна. Тэтгэврээ 100 мянгаар нэмчих
0 | 0 Хариулах
Zochin [122.201.31.241] 2021/5/10
Bvvr songuuli geed bvvr tsagaandaa garlaaldaa
4 | 1 Хариулах
Зочин [192.82.92.237] 2021/5/10
арчаагүй хөгшин, залуу, шинэ үеийн популистууд энэ улс орныг сөнөөлөө
3 | 1 Хариулах
Зочин [192.82.84.224] 2021/5/10
Сонгуулиас өмнө үхлээ эд нар
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.129] 2021/5/10
Ene tugrug bur tsaas bolj guitseh n
5 | 1 Хариулах
Зочин [202.55.188.40] 2021/5/10
Bur ulam unana. Hil neeheer $1= 5000T bolno.
2 | 3 Хариулах