Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

ХУВААРЬ: Өнөөдөр ТЭГШ тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

А.Намуун, iKon.mn
2021 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг
2021.05.08. 10:33 цаг: Тээврийн хэрэгслийн тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт зөвхөн энэ амралтын өдрүүдэд үйлчлэх өөрчлөлт орсныг анхаарна уу. Тавдугаар сарын 10-наас энгийн горимд шилжихээр болсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг буурууллаа.

Ингэснээр үйл ажиллагааг нь хязгаарлахгүй төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагчдын хувийн болон албаны тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгой тоогоор төгссөнөөр хуанлийн өдрөөр 06:00-22:00 цагт замын хөдөлгөөнд оролцуулах Хотын даргын захирамж өчигдөр орой гарсан юм. Энэ зохицуулалт зургаадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

Энэ дагуу өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно.

ХУВААРЬ: