Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдвараар өвчилсөн хүүхдийн тоо 6,615 болжээ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Коронавируст халдвараар өвчилсөн хүүхдийн тоо дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар 6,615 болсон талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

Эдгээр өвчилсөн хүүхдийн 80 орчим хувь нь сургуулийн насныхан байгаа аж. Мөн халдварт өртсөн хүүхдүүдийн 90 орчим хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. 

БШУЯ-наас дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар коронавируст халдвар авсан хүүхдийн тоо 4,412 байна хэмээн мэдээлж байв. Харин энэ сарын 26-ны байдлаар өвчилсөн хүүхдийн тоо 6,615 болсон нь найман өдөрт 2,203-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Шинээр илэрсэн тохиолдлуудыг хугацаанд нь харьцуулж үзвэл өдөрт 270 гаруй хүүхэд коронавируст халдвар авч байна гэсэн үг юм.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн үр хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэхээс гадна дархлааг нь дэмжихэд онцгойлон анхаарахыг зөвлөж байна. 

Дэлхий нийтэд COVID-19-ийн эсрэг вакциныг зөвхөн насанд хүрсэн хүмүүст хийж байгаа тул иргэн та өөрийгөө болон хүүхдийнхээ төлөө вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээх сайтар баримтлах нь чухал байгаа юм.