Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Энхсайхан: COVID-19 нь хүүхдийн мэдрэлийн эд, эсийг хүртэл гэмтээх аюултай тул томуу шиг бодож болохгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЭМЯ

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 0-17 насны 4,412 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилжээ.

Энэ талаар ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг хүүхдүүд дангаараа эзэлж байна.

Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл,

  • 0-4 насны хүүхдүүд 23.4 хувийг
  • 5-9 насны хүүхдүүд 31.9 хувийг
  • 10-14 хүүхдүүд 30.7 хувийг
  • 14-17 насны хүүхдүүд 14 хувийг тус тус эзэлж байгаа юм.

14-өөс доош насны хүүхдүүд уг өвчнөөр хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа хэдий ч эрсдэл нь маш өндөр байгааг хэлье.

Дэлхий дахинд өнөөдөр хүүхдэд хийх вакцин байхгүй байгаа. Хэрвээ хүүхэд уг өвчнөөр хүндэвтэр зүрх, судас, амьсгалын зам, бөөр болон мэдрэлийн эд эс нь гэмтэх аюултай.

Коронавирус нь өөрөө маш олон эд эрхтнийг гэмтээдэг тул эдгэрсний дараа ч удаан хугацаагаар ядрах, үс нь унах зэрэг шинж тэмдэг бүртгэгдэж байна.

Дахин хэлэхэд, уг өвчин мэдрэлийн эсийг ч гэмтээх аюултай тул томуу шиг бодож тайвширч болохгүй” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/482057856567650