ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: Уул уурхайн тэргүүлэгч 10 компаниудын өнгөрсөн 10 жилд төлсөн татварын мэдээллийг ил тод болгох нь

A.Жаргал
2021 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
ИНФОГРАФИК: Уул уурхайн тэргүүлэгч 10 компаниудын өнгөрсөн 10 жилд төлсөн татварын мэдээллийг ил тод болгох нь
Sara, ikon.mn - text to speech

Өнөөдөр эдийн засагт эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбараас орж ирдэг гэдгийг та мэдэх үү?

Сүүлийн 10 жилд уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын татварын орлогын 80-90%-ийг Эрдэнэт, Оюу толгой, Петро Чайна Дачин тамсаг зэрэг дараах 10 компани бүрдүүлжээ.

Мөн 2020 оны байдлаар ашигт малтмалын ашиглалтын 1703, хайгуулын 908 тусгай зөвшөөрөл хүчинтэй байжээ. Энэ салбарт ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улс байгалийн баялаг ихтэй 54 орны хамтаар Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын санаачлагад 2006 онд нэгдэн орсон билээ.

Олборлох Үйлдвэрлэлийн Ил Тод Байдлын Санаачлага гэдэг нь нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг олон улсын хөндлөнгийн аудитын байгууллага тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж, түүнийг олон нийтэд ил тодоор танилцуулах процесс юм. 

Оюу толгой 2010-2020 онд хэдий хэмжээний татвар төлсөн бэ? 

Бид энэ удаад уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбартаа татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 компани дундаас Оюу толгой компанийн 2010-2020 онд төлсөн татварын талаарх тайлан мэдээллийг графикаар дүрсжүүлэн хүргэж байна.

 

2010 оноос хойш 24.1 ИХ НАЯД төгрөгийг дотоодын зах зээлд зарцуулж, 20 орчим төрлийн татвар хураамжаар нийт 5.9 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн гэдгээ Оюу толгой компаниас мэдээлсэн. Энэ хугацаанд нийт борлуулалтынхаа орлогын 20-30 хувийг татвар, хураамжид төлж ирсний дотор дотоодын ханган нийлүүлэгч 700 гаруй компаниудаар дамжуулан 1.6 их наяд төгрөгийг НӨАТ хэлбэрээр төлжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
БАХАРХМААР
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
15 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
иргэн [202.179.26.43] 2021/4/21
ханган нийлуулкгчид телсен менге монголын терд ороогуй. энэ татвартай огт хамаагуй, ашиглплтын зардал буюу ертегт орно. татвар телбер бол огт еер асуудал. нөгөө бөөсний тухай анёкдот шиг юм бллж байна
2 | 2 Хариулах
Зочин [103.212.117.72] 2021/4/21
Эрдэнэтийг ашиггүй гээд хувийн компанид, ТТ-г бас хятдад өгөх гэж байсныг санаж байна. Одоо тэгсэн ийм их татвар төлж байдаг. Улс төр гэж эвгүй юма
5 | 0 Хариулах
Зочин [192.82.74.184] 2021/4/21
Эрдэнэт уурхайн бүх ажилтан, албан хаагчдадаа баярлалаа. 👍👍👍👍👍
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.226] 2021/4/21
Эрдэнэт бол намбер оне юм. Эрдэнэтийхэн байна уу лайк хаха
4 | 0 Хариулах
зочин [66.181.176.52] 2021/4/21
Энэ петро чайна ийн татвар яагаад буураад байна. Олборлолт зогсоогүй л баймаар. Бусадтайгаа харьцуулагдахаар багасаж харагдаад байна уу.
4 | 0 Хариулах
Зочин [122.201.22.17] 2021/4/21
Петрочайна буурсан биш Эрдэнэт, Оюу Толгойн татвар аймаар ихэссэн нь Петрочайнаг бага татвар төлсөн мэт харагдуулчиж, дүнг нь харвал хамгийн сүүлд 274 тэрбум байх шиг бн
2 | 0 Хариулах
Talarhal [66.181.161.124] 2021/4/21
Unendee ene heden uurhai l Mongoliig tejeej, avch yavj bgashuu. Haaya ch gesen talarhaj surtsgaaya
13 | 1 Хариулах
Зочин [66.181.181.130] 2021/4/21
Mongoliin baylaga uuttai els tsoolson met garaad duuslaa, mongol yalnaa tank orj irnee
1 | 4 Хариулах
Зочин [150.129.141.192] 2021/4/21
Оюутолгойн борлуулалтын орлого нь Эрдэнэтээс хамаагүй их мөртлөө татвар нь Эрдэнэтээс хамаагүй бага байдаг. Үргэлж л ийм байх юм даа
6 | 7 Хариулах
Зочин [57.69.48.65] 2021/4/21
Зардал нь Эрдэнэтээс хамаагүй их байгаа. Эрдэнэт одоо үйл ажиллагааны зардлаас өөр зардалгүй, тогтож, жигдэрсэн уурхай, ОТ бол капитал зардал нь гараад явж байгаагаар ялгаатай. Бүтээн байгуулалт дуусаад, зөвхөн уурхай ажиллаад эхэлвэл төлөх татварын хэмжээ хамаагүй ихэснэ л дээ.
20 | 2 Хариулах
Эрдэнэт [64.119.25.93] 2021/4/21
Битгий худал юм бичээд бай. ОТ тролл минь
4 | 6 Хариулах
Зочин [202.126.88.186] 2021/4/21
Ханган нийлүүлэгчид бас маш ихийг төлдөг харагджийн, энэ хэрээр эдийн засгийг эргэлтэнд оруулж олон аж ахуй нэгжтэй хамтран ажилжээ
11 | 3 Хариулах
иргэн [202.179.26.43] 2021/4/21
fuck you
0 | 0 Хариулах
Ашигтай л юм байшд [202.126.90.36] 2021/4/21
2010-с 2019 оны хугацаанд нийт борлуулалтынхаа орлогын 20-30 хувийг татвар, хураамжид төлж ирсэн гэсэн тоо байна. Тэхээр ашиггүй гээд уйлан дуугараад байдаг ПОП улстөрчид зүгээр ажлыг нь хийлгээ,
15 | 2 Хариулах
Зочин [202.126.88.186] 2021/4/21
Доод талын графикийн play товчийг дарчихаад хүлээгээрэй, 2 график байгаам бнаа :-P
5 | 1 Хариулах