Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: "Улаанбаатарын гол замуудын заадсын засварыг хөдөлгөөний ачаалал бага үед дуусгах төлөвлөгөөтэй"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл хотод зам засварын ажлыг Даваа гарагаас эхлэн "Улаанбаатар зам засвар арчлалтын газар" гүйцэтгэж байгаа аж.

Ажлын явцын талаар тус газрын инженер "Замын суурь бүтцэд ус чийг орж эвдрэл үүсэх магадлал өндөр байдаг. Замын заадас засварын ажлыг хийснээр нөхөн эвдрэл гарах нь багасдаг. Заадас засварын өндөр технологи бий. Гэхдээ гар аргаар хийж байгаа.

Гар аргаар буюу данхаар битум цутгаж байгаа нь халуун битум хөрчих гээд байдаг тул бага багаар сэлгээд хийж байгаа юм. Энэ нь хүний хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Дэлхийн улс орнуудад ч ингэж хийх нь бий.

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нарны зам, Их тойруу, Сүхбаатар дүүргийн гол замуудын заадсын ажлыг хөдөлгөөний ачаалал бага үед дуусгах төлөвлөгөөтэй.

Замын хөдөлгөөний ачаалал бага үед зам засварын ажлыг хийж байгаа нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байна.

Өчигдөр гэхэд Төв шуудангаас Зүүн дөрвөн замын хүртэлх замын нэгээс бусад эгнээний засварыг хийгээд дууссан. Авто зам засвар, арчлалтын дөрвөн бригад ажиллаж байна.

Өнөөдөр замын нэгдүгээр эгнээний заадсыг нөхөж эхэлсэн.

Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн замын заадсыг засна" хэмээн ярилаа.

Харин замын нөхөөсийг агаарын температураас шалтгаалж хийдэг байна. Тодруулбал, шөнөдөө +1 хэмд хүрсэн дулаан үед хийдэг бөгөөд тавдугаар сард замын нөхөөсүүдийг хийж эхлэх аж.

Цар тахлын үед эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй тул төсөвт тодотгол хийж санхүүжилт гаргаж өгтөл бага, багаар засварын ажлаа үргэлжлүүлж байхыг Хотын дарга тус газрынханд захив.

Фото сурвалжилга /2021.04.14/

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг