Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дундговьд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр COVID-19 тархсан аймаг 19 болов

Б.Дэлгэр, iKon.mn
2021 оны 4 сарын 13
iKon.MN
00:00 00:00
Дундговьд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээр COVID-19 тархсан аймаг 19 болов
Sara, ikon.mn - text to speech

Коронавирусийн халдвар аймгуудад идэвхтэй тархсан хэвээр байна. 

Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймагт COVID-19-ийн 9 тохиолдол батлагдсанаар Монгол Улсын 19 аймагт халдвар тархлаа. 

График. Улаанбаатараас халдвар зөөвөрлөгдсөн аймгууд(Аймаг бүрийн нэр дээр дарж, зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдсэн мэдээллийг харах боломжтой)

Ийнхүү Улаанбаатар хотод гурав дахь удаагаа тогтоосон хатуу хөл хориог 2021 оны хоёрдугаар сарын 23-нд бууруулж, нийслэлээс аймгууд руу гарах хөдөлгөөнийг нээснээр аймгуудын халдвар эрчимжиж, өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгаас бусад аймагт халдвар бүртгэгдлээ. 

Өмнөговь аймгийн тухайд хоёр тохиолдол батлагдсан ч Улаанбаатар хот руу шилжүүлэн авчирсантай холбоотой Эрүүл мэндийн яам албан ёсоор халдвар гарсан аймагт бүртгээгүй байна. 

Монгол Улсын хэмжээнд коронавирусийн 15,718 тохиолдол бүртгэгдсэнээс дотоодын халдвар дөрөвдүгээр сарын 12-ны байдлаар 15,168, нас барсан хүний тоо 30 болов.